Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 11

Хуурамч шашнаас татгалз!

Хуурамч шашнаас татгалз!

Таныг Бурханд үйлчлэхийг Сатан болон түүний албид хүсдэггүй. Тэд болж л өгвөл ганц ч атугай хүнийг Бурхнаас холдуулахыг хичээдэг. Ингэхдээ тэд ямар арга хэрэглэдэг вэ? Нэг арга нь хуурамч шашин болой (2 Коринт 11:13—15). Библийн үнэнийг буруу ташаа зааж байгаа шашин бол хуурамч шашин юм. Хуурамч шашин бол жинхэнэ мөнгө шиг харагддаг хирнээ мөн чанартаа ямар ч үнэ цэнгүй, хуурамч мөнгөтэй адилхан бөлгөө. Хуурамч мөнгө эцсийн дүндээ маш их гай тарьдаг.

Шашны худал хуурмаг үйл үнэний Бурхан Еховад хэзээ ч үл таалагдана. Есүсийг дэлхийд байх үед шашны нэгэн бүлэг байсан бөгөөд тэд Есүсийг алахыг хүсэж байв. Тэд өөрсдийгөө Бурхныг зөвөөр шүтдэг гэж бодож байсан. Тэр хүмүүс: «Бидэнд нэг л Эцэг байгаа. Тэр бол Бурхан юм» гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй санал нийлсэн үү? Үгүй! Есүс тэдэнд: «Та нар эцэг чинь болох бугаас [«Диаболоос», ШЕ] гаралтай» гэж хэлсэн (Иохан 8:41, 44). Өнөөдөр олон хүн Бурхныг шүтэж байгаа гэж боддог боловч үнэн хэрэгтээ Сатан Диабол болон түүний албидад үйлчилж байдаг! (1 Коринт 10:20).

Өмхөрсөн мод муу үр жимс өгдөг шиг хуурамч шашин муу үйл хийдэг хүмүүсийг бий болгодог. Хүмүүс муу үйл хийж байгаа учраас дэлхий гай зовлонгоор дүүрсэн. Энэ нь садар самуун явдал, зодоон цохион, хулгай, дарлал, аллага болон хүчирхийллийн бусад хэлбэр болой. Ийм муу үйлд оролцдог олон хүн ямар нэгэн шашныг шүтдэг бөгөөд харин тэр шашин нь сайн үйл хийхэд тэдэнд түлхэц болдоггүй. Хэрэв тэд муу үйл хийхээ болихгүй бол Бурхны анд нөхөд болж чадахгүй (Матай 7:17, 18).

Хуурамч шашин хүмүүсийг хиймэл шүтээнд залбирч мөргөхөд сургадаг. Бурхан хиймэл шүтээнд залбирч мөргөхийг хориглодог. Энэ бол зөв зүйтэй шаардлага. Хэн нэгэн хүн тантай ярилцахын оронд таны гэрэл зурагтай ярихыг та зөвшөөрөх үү? Тийм хүн таны жинхэнэ анд нөхөр болж болох уу? Үгүй, болохгүй. Ехова хүмүүсийг амьгүй хөшөө баримал, зураг хөрөгтэй бус, харин өөртэй нь яриасай гэж хүсдэг (Египетээс гарсан нь 20:4, 5).

Дайны үед хүн алах нь зөв гэж хуурамч шашин сургадаг. Бурхны анд нөхөд бие биеэ хайрлах болно гэж Есүс хэлсэн. Хайрладаг хүнээ бид алах учиргүй (Иохан 13:35). Бид муу хүмүүсийг ч алж болохгүй. Дайснууд нь баривчлах гээд ирэх үед Есүс шавь нартаа өөрийг нь хамгаалж тэмцэхийг зөвшөөрөөгүй (Матай 26:51, 52).

Хуурамч шашин, муу хүмүүс тамд тарчлан зовох болно гэж сургадаг. Библи болохоор нүгэл нь үхэлд хүргэнэ гэж сургадаг (Ром 6:23). Ехова бол хайрын Бурхан. Хайрын Бурхан хүмүүсийг мөнхөд тарчлаан зовоох уу? Мэдээжээр, үгүй! Диваажинд Еховагийн таашаадаг нэг л шашин байх болно (Илчлэлт 15:4). Сатаны худал хуурмаг сургаал дээр үндэслэсэн бүх шашин устаж үгүй болно.