Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 12

Үхсэний дараа яадаг вэ?

Үхсэний дараа яадаг вэ?

Үхэл бол амийн эсрэг үзэгдэл юм. Үхэл бол гүн нойртой адил (Иохан 11:11—14). Үхсэн хүмүүс сонсдоггүй, хардаггүй, ярьдаггүй, бодож сэтгэдэггүй (Номлогчийн үгс 9:5, 10). Хуурамч шашин, үхсэн хүмүүс өвөг дээдэстэйгээ хамт амьдрахаар сүнсний ертөнц уруу явдаг гэж сургадаг. Библи ингэж сургадаггүй.

Үхсэн хүмүүс бидэнд тусалж ч, хор хүргэж ч чадахгүй. Элдэв ёслол үйлдэж, өргөл өргөх нь үхэгсдэд таалагддаг гэж хүмүүс итгэдэг нь түгээмэл үзэгдэл. Энэ нь Сатаны хуурамч сургаал дээр үндэслэсэн учраас Бурханд таалагддаггүй. Үхэгсэд амьгүй болдог учир ийм үйл ажиллагаа тэдэнд ямар ч нэмэр болохгүй. Бидэнд үхэгсдээс айж, тэднийг шүтэх шаардлага байхгүй. Бид зөвхөн Бурхныг л шүтэх ёстой (Матай 4:10).

Үхэгсэд дахин амьдарна. Ехова үхэгсдийг диваажин дэлхийд амьдруулахаар сэрээнэ. Харин ийм цаг ирээдүйд болох юм (Иохан 5:28, 29; Үйлс 24:15). Унтаж байгаа хүнийг та сэрээж чаддагийн адил Ехова үхсэн хүмүүсийг сэрээж чадна (Марк 5:22, 23, 41, 42).

Үхсэнийхээ дараа хүн үргэлжлэн амьдардаг гэдэг үзэл бол Сатан Диаболын тараадаг хуурамч сургаал юм. Сатан болон түүний албид үхэгсдийн сүнс амьд байж, хүнд өвчин эмгэг болон бусад гай зовлон учруулдаг гэсэн бодлыг хүмүүст төрүүлдэг. Сатан заримдаа зүүд болон үзэгдлийн тусламжтайгаар хүмүүсийг төөрөлдүүлдэг. Үхэгсэдтэй ярилцахыг оролддог хүмүүсийг Ехова буруушаадаг (Дэд хууль 18:10—12).