Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 18

Үүрд Бурхны анд нөхөр байгтун!

Үүрд Бурхны анд нөхөр байгтун!

Анд нөхөртэй болох хийгээд анд нөхрийн холбоогоо бэхжүүлэхийн тулд хүчин чармайлт хэрэгтэй. Бурхантай анд нөхөр болж, түүнийгээ бэхжүүлэх гэсэн таны хүчин чармайлт их ивээл хүртэх болно. Есүс, өөрт нь итгэгэгчдэд: «Үнэн та нарыг чөлөөлнө» гэж хэлсэн (Иохан 8:32). Энэ нь юу гэсэн үг вэ?

Та өнөөдөр ч гэсэн эрх чөлөөг эдлэн жаргах болно. Сатаны тарааж байгаа хуурамч сургаал болон худал хуурмагаас та чөлөөлөгдөнө. Та, Еховаг таньж мэдэхгүй олон сая хүнд байдаг түгээмэл үзэгдэл болсон ирээдүйдээ үл итгэх байдлаас чөлөөлөгдөнө (Ром 8:22). Тэр ч байтугай Бурхны анд нөхөд «үхлийн айдсаас» чөлөөтэй байдаг (Еврей 2:14, 15).

Та Бурхны шинэ ертөнцөд эрх чөлөөг эдлэн жаргах болно. Ирээдүйд таны эдлэн жаргах эрх чөлөө ямар сайхан бэ! Диваажин дэлхий дайн, өвчин, гэмт хэргээс чөлөөлөгдөнө. Ядуурал, өлсгөлөнгөөс чөлөөлөгдөнө. Хөгшрөл хийгээд үхлээс чөлөөлөгдөнө. Айдас, дарангуйлал, шударга бус байдлаас чөлөөлөгдөнө. Библид Бурхны тухай: «Та гараа дэлгэн, бүх амьтны хүслийг хангадаг» гэж бичсэн байдаг (Дуулал 145:16).

Бурхны анд нөхөд мөнх амьдарна. Мөнх амь бол өөртэй нь анд нөхөр болохыг хүсэн, эрж хайдаг бүхэнд Бурхны өгөх үнэт бэлэг мөн (Ром 6:23). Эцэс төгсгөлгүй амьдрал таны хувьд юу гэсэн үг болохыг бодоод үз дээ!

Их юм хийх болно. Магадгүй та хөгжмийн зэмсгээр тоглож сурахыг хүсдэг байж болох юм. Эсвэл зураг зурах ч юм уу, мужаан хийхийг хүсдэг байж болно. Аль эсвэл амьтан, ургамлын талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй байж болно. Та аялал жуулчлалаар явж, янз бүрийн улс, үндэстнийг үзэхийг хүсдэг нь магад. Мөнх амьдарч байж л энэ бүхнийг гүйцэлдүүлэх боломжтой болно!

Та олон анд нөхөдтэй болно. Мөнх амьдарч байж л Бурхны анд нөхөд болсон олон хүнтэй танилцах боломжтой болно. Та тэдний авьяас хийгээд сайхан чанарын талаар мэдэх ба тэд мөн таны анд нөхөд болно. Та тэднийг, тэд таныг хайрлах болно (1 Коринт 13:8). Эцэс төгсгөлгүй амьдрал таныг дэлхийн бүх хүнтэй анд нөхөд болох боломжтой болгоно! Бүхнээс чухал нь таны Еховатай тогтоосон анд нөхрийн холбоо үеийн үед улам бүр бат бөх болно. Үүрд Бурхны анд нөхөр байгтун!