Skip to content

Гарчиг руу орох

Оршил

Оршил

Бурхан бидэнд халамжит эцгийн сэтгэлээр ханддаг (1 Петр 5:6, 7).

Бурхан биднийг бүтээсэн бөгөөд бидэнд санаа тавьдаг. Ухаантай, халамжтай эцэг үр хүүхдээ сургадгийн адил Бурхан газар газрын хүмүүст амьдралын хамгийн сайн замыг заадаг.

Бурхан бидэнд жинхэнэ үнэнийг илчилдэг. Энэ үнэний ачаар бид баяр баясгалан, итгэл найдвартай болдог.

Өөрт нь дуулгавартай байвал Бурхан таныг удирдаж, хамгаалж, бэрхшээлийг давахад тусална.

Түүнээс гадна, танд мөнх амьдрах боломж өгнө!

Бурхан: «Над уруу ир! ... Амьд байхын тулд сонсогтун» гэж уриалдаг (Исаиа 55:3).