Skip to content

Гарчиг руу орох

Хэсэг 4

Сатаны үгэнд ороод яасан бэ?

Сатаны үгэнд ороод яасан бэ?

Адам Ева хоёр Еховад дуулгаваргүй байсан учир үхсэн (Эхлэл 3:6, 23).

Ева могойн үгэнд орж, жимснээс иджээ. Дараа нь Адамд өгсөнд тэр идэв.

Ингэж буруу хэрэг буюу нүгэл үйлджээ. Бурхан тэднийг Диваажин гэрээс нь хөөв.

Тэд болон тэдний үр хүүхэд зовж амьдрах болов. Адам Ева хоёр хөгширч, үхсэн. Сүнс буюу биеэс гараад хаа нэгтээ очдог юм хүнд огт байдаггүй учир тэд оршин байхаа бүр больсон.

Хүн үхэхлээрээ тоос шороо шиг амьгүй болдог (Эхлэл 3:19).

Бид Адам Евагийн үр удам учраас бас үхдэг. Хүн үхэхлээрээ харах, сонсох гэх мэтийн юу ч хийж чадахгүй (Номлогчийн үгс 9:5, 10).

Ехова хүнийг үхдэгээр бүтээгээгүй. Үхсэн хүмүүсийг удахгүй амилуулна. Тэд Еховад дуулгавартай байвал мөнх амьдарна.