Skip to content

Гарчиг руу орох

Хэсэг 10

Бурханд дуулгавартай хүмүүс ямар ивээл хүртэх вэ?

Бурханд дуулгавартай хүмүүс ямар ивээл хүртэх вэ?

Нас барсан ихэнх хүн дэлхий дээр амилна (Үйлс 24:15)

Еховад дуулгавартай байвал ирээдүйд ямар их ивээл хүртэхээ бод доо! Өвчин эмгэг үгүй болж, та цоо эрүүл болно. Муу хүн нэг ч байхгүй учир та бүх хүнд итгэж болно.

Зовлон бэрхшээл, уй гашуу, уйтгар гуниг байхгүй болно. Хэн ч хөгширч, үхэхгүй.

Та Диваажинд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сэтгэл хангалуун амьдарна.

Хүмүүс айх аюулгүй, жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна.

Бурхны Хаанчлал бүх зовлонг арилгана (Илчлэлт 21:3, 4)