Skip to content

Гарчиг руу орох

Хэсэг 11

Ехова бидний залбирлыг сонсдог уу?

Ехова бидний залбирлыг сонсдог уу?

Бурхан залбирлыг үнэхээр сонсдог (1 Петр 3:12)

Ехова «залбирлыг сонсдог» (Дуулал 65:2). Биднийг өөртэй нь чин сэтгэлээсээ яриасай гэж хүсдэг.

Бид зөвхөн Еховад л залбирах ёстой.

Олон зүйлийн талаар залбирч болно (1 Иохан 5:14)

Бурхны хүсэл таалал тэнгэрт ч, газар дээр ч биелээсэй гэж залбираарай.

Есүсийн нэрээр залбирах хэрэгтэй. Ингэвэл таны төлөө Есүсийн хийсэн бүхэнд талархдагаа харуулна гэсэн үг.

Сайн юм хийхэд туслахыг Еховагаас гуйгаарай. Бас хоол хүнс, ажил алба, гэр орон, хувцас, эрүүл мэндийнхээ талаар залбирч болно.