Skip to content

Гарчиг руу орох

Хэсэг 9

Дэлхий хэзээ диваажин болох вэ?

Дэлхий хэзээ диваажин болох вэ?

Бурхны Хаанчлал шийдэмгий арга хэмжээ авах гэж байгааг одоо болж буй үйл явдлууд баталдаг (Лук 21:10, 11; 2 Тимот 3:1–5)

Өнөө үед болж байгаа олон үйл явдлыг Библид зөгнөжээ. Хүмүүс мөнгийг хайрладаг, эцэг эхдээ дуулгаваргүй, хэрцгий, зугаа цэнгэлийг хайрладаг болох тухай зөгнөсөн байв.

Хүчтэй газар хөдлөлт, дайн, өлсгөлөн болж, олныг хамарсан өвчин гарна гэжээ. Энэ нь өнөөдөр биелж байна.

Бас Хаанчлалын тухай сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана гэж Есүс хэлсэн(Матай 24:14).

Бурхны Хаанчлал ёс бус бүхнийг арилгана (2 Петр 3:13)

Ехова удахгүйбүх муу хүнийг устгана.

Сатан болон чөтгөрүүдийг шийтгэнэ.

Бурханд дуулгавартай хүмүүс эсэн мэнд үлдэж, бие биеэ хайрлаж, бие биедээ итгэн, айх аюулгүй амьдарна.