Skip to content

Гарчиг руу орох

Дүгнэлт

Дүгнэлт

Та Еховагийн ард түмний дунд байсан үеэ дурсдаг уу? Цуглаанд яваад урамшин зоригжиж, чуулганд суугаад сэтгэл сэргэж, дэлгэрүүлэхийн баяр жаргал эдэлж, итгэл нэгтнүүдтэйгээ сайхан ярьж хөөрөлдөж байснаа санадаг биз ээ. Тэгэхлээр та Еховаг мартаагүй гэсэн үг. Ехова ч таныг мартаагүй. Үнэнч үйлчилж байсныг тань эрхэмлэн үнэлдэг. Эргээд ирэхэд тань туслахыг маш их хүсэж байгаа.

Ехова: «Би Өөрийн хонинуудыг Өөрөө бэдэрч, тэднийг олох болно. Тараагдсан хонинуудынхаа дунд байхдаа хоньчин өөрийн сүрэгтээ санаа тавьдгийн адил, тийнхүү Би Өөрийн хонинуудын төлөө санаа тавьж, ... тарсан хамаг газруудаас нь тэднийг аврах болно» гэж хэлдэг (Езекиел 34:11, 12).