Ач тустай удирдлага зааврын эрэлд
Туяагийн ажигласнаар хөрш айлынх нь Цогт Сувд хоёр үргэлж сэтгэл хангалуун, эв найртай байдаг хүмүүс шиг байв. Тэгээд энэ нууцынх нь талаар Сувдаас асууя гэж бодсоноо нөхөртөө хэлжээ. Нэгэн өдөр Туяа Сувдтай тааралдаж өнөөх сонирхсон зүйлээ асуужээ.
«Туяа минь, үнэнийг хэлэхэд, Зоригт та хоёрт тулгардаг шиг зовлон бэрхшээл бидэнд ч бас тулгардаг. Гэхдээ би хэдэн жилийн өмнө нэг номтой болсон. Энэ номоос би өөртөө ч, гэр бүлийнхэндээ ч ач тустай удирдлага заавар авч, жинхэнэ амар тайван, аз жаргалд хүргэдэг замыг олсон. Бас санаа зовоох юм өдөр болгон гардаг ч жаргалтай амьдрахад энэ ном тусалдаг юм» гэж Сувд хариулжээ.
Туяаг ихэд сонирхоход нь Сувд тэр номын талаар илүү ихийг ярьж өгөв. Сувд: «Энэ номыг их эрт цагт Израиль болон ойр хавийнх нь орнуудад бичсэн юм билээ. Гэхдээ шашны нэг бүлэглэл юм уу урсгалын ном биш учраас бүх хүнд зориулсан гэж хэлж болно. Бас олон зуун хэл рүү орчуулсан учраас бараг хүн бүр унших боломжтой юм» гэж тайлбарлав. Түүнчлэн сурган хүмүүжүүлэгчид энэ номоос олонтаа иш татдагийг, олон улс орон энэ номыг хууль зүйнхээ үндэс болгосныг хэлжээ.
Туяа тэр номыг үзье гэж бодоод үдээс хойш нь Сувдын гэрт очив. Сувд тэр номд нь амьдралын олон хүрээнд ач тустай удирдлага заавар байдгийг тайлбарлаж өгчээ.
Хүүхдийн хүмүүжил
-
«Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй»
-
«Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул»
Ажил хөдөлмөр, мөнгөө зөв зарцуулах
-
«Хулгайч хүн цаашид хулгай бүү хий. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд өөрийн гараар сайныг үйлдэж, хөдөлмөрлө»
-
«Хэрэв хэн нэг нь ажил хийхгүй бол бүү идэг»
Мансууруулах бодис, согтууруулах ундаа
-
«Бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе»
-
«Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш»
Ёс суртахууны хэм хэмжээ
-
«Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг»
-
«Та нар садар самууныг тэвч»
-
«Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм»
Гэр бүлийн харьцаа
-
«Эцэг эхээ хүндэл»
-
«Төрсөн эцгээ сонс. Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой»
-
«Хүн бүхэн өөрийгөө хайрлах шиг эхнэрээ хайрлах ёстой. Мөн эхнэр нь нөхрөө хүндэтгэх ёстой»
Та Библитэй бол дээрх зүйлүүдийг хаанаас иш татсаныг доорх жагсаалтаас үзнэ үү.
Сургаалт үгс 22:6; Ефес 6:4
2 Коринт 7:1; Сургаалт үгс 20:1