Бүхнийг зохион бүтээсэн Нэгнийг таньж мэдэх нь
Зоригт Еховагийн амлалтын талаар мэдэж авч байгаадаа олзуурхаж байвч энэ бүхнийг биелүүлэх чадалтай хэн нэгэн байгаа эсэхэд эргэлзэж байв. Ехова амласан бүхнээ биелүүлэх чадалтайг ойлгохын тулд олон хүний сайн мэдэх, шалтгаан ба үр дагавар гэдэг ойлголтыг авч үзвэл дөхөм болохыг Цогт тайлбарлав.
Цогт ийм ойлголтын талаар Библид ч бичсэн байдаг гээд үзүүлсэн нь дараах зүйл байв.
-
«Аливаа барилга хэн нэгнээр баригддаг» (Еврей 3:4)
Зоригт: «Зөв л бичсэн байна л даа. Хэн ч бариагүй байхад хар аяндаа босоод ирэх байшин гэж хаа байх вэ дээ!» гэхэд
«Чиний хэлсэн дээр нэг жишээ нэмээд хэлчих үү? Тогоочгүй бол хоол ч бас байхгүй шүү дээ, хө» хэмээн Цогт хэлэв.
Цогт эргэн тойронд нь байдаг бүх юм байшингаас илүү нарийн бүтэцтэйг Зоригтод хэлэн: «Өнгө алаглах цэцэгс, сүрлэг өндөр уулс, хүч түрэн давалгаалах далай, хязгааргүй уудам огторгуйг бодоод үз дээ. Хэрэв барилга барихад барилгын зохион бүтээгч, барилгачин, хоол хийхэд тогооч хэрэгтэй байдаг бол орчлонт ертөнц дэх гайхамшигтай зүйлсийн талаар юу хэлж болох вэ? Энэ бүхнийг бас хэн нэгэн зохион бүтээж, хийсэн байж таарна биз дээ?» гэлээ.
Зоригт Цогтын ярьсан бүхнийг үнэхээр зөв юм гэж бодох болов.
Цогт яриагаа үргэлжлүүлэн: «Бүх юмыг зохион бүтээж, хийсэн Нэгэн байдгийг Библид бичсэн байдаг юм. Бүхнийг бий болгохын тулд тэр Нэгэн агуу хүчтэй байсан байж таарна. Тийм учраас Библид түүнийг Бурхан гэдэг. Энэ үг нь Библийг бичсэн эх хэлээр „Хүчирхэг Нэгэн“, „Чадалтай Нэгэн“ гэсэн утгатай. Өнөөдөр хүмүүс олон юмыг „бурхан“ гэдэг ч бүх юмыг бий болгосон Еховаг л Төгс хүчит Бурхан гэх нь зүйд нийцнэ» хэмээв.
Зоригт Ехова Бурхныг ямар олон гайхамшигтай зүйл хийснийг Библиэс уншаад гайхан биширчээ. Цогт жишээ болгон Библиэс хэдэн зүйл үзүүлсэн аж.
-
«Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» (Эхлэл 1:1).
-
«ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй. Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм» (Дуулал 100:3).
-
«Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна» (Дуулал 19:1).
-
«Тэнгэрт Өөрийн дээд өрөөгөө барьж, тэнгэр огторгуйн суурийг дэлхий дээр тавьсан. Тэр далайн усыг дуудаж, газрын гадаргуу дээр асгадаг. Түүний нэр бол ЭЗЭН [«Ехова», ШЕ]» (Амос 9:6).
Тийм ээ, Ехова Бурхан бүх юмыг бий болгосон. Гэхдээ зөвхөн бий болгоод орхилгүй Дуулал 36:9). Тэгэхлээр, Ехова бол Амь өгөгч, Бүтээгч юм. Ехова амийн Эх булаг учраас бидний жинхэнэ Эцэг байж таарна. Тийм ч учраас Библид: «Бид бүгд нэг эцэгтэй юм биш үү? Нэг Бурхан биднийг бүтээсэн юм биш үү?» гэж байдаг (Малахи 2:10).
бүх бүтээлдээ амь өгсөн. Библид Еховагийн талаар: «Амийн эх булаг нь Танд бий» гэсэн байдаг (Зоригт зөвшөөрсөн өнгөөр: «Аа, зөв зөв! Эргэн тойрноо ажиглаад, эргэцүүлэн бодохлоор анхдагч шалтгаан буюу энэ бүгдийг зохион бүтээж, амь өгсөн Нэгэн болох Бүтээгч байх ёстой юм байна» гэж хэллээ.
Тэгэхэд нь Туяа: «Нээрээ, тэрбээр энэ бүх юмыг бүтээж чадсан юм бол Библид бичүүлсэн бүх амлалтаа бас биелүүлж чадна гэсэн үг!» гэж сэтгэл нь хөдөлсөн янзтай хэлэв.
Энэ өдөр Цогтын ярьсан бүх юм Зоригт Туяа хоёрт нарийн учиртай санагджээ. Гэхдээ тэд энэ агуу хүчирхэг Зохион бүтээгч чухам ямар зан чанартай юм бол гэж бодож эхлэв.