Skip to content

Гарчиг руу орох

Гайхалтай ном

Гайхалтай ном

Тэр орой Туяа Зоригтыг ажлаасаа ирэхэд нь Сувдын ярьсан бүхнийг хэлжээ. Уг нь Зоригт сонирхсон боловч хүмүүс жинхэнэ амар тайван, аз жаргалд хүргэх замын талаар янз янзаар ярьдгийг мэдэх тул нэг л итгэж чадахгүй байлаа. Гэсэн ч энэ талаар Цогттой ярилцахаар шийдэв. Тэгээд Бямба гаригт түүнтэй уулзлаа.

Цогт: «Энэ номыг Библи гэдэг юм. Би энэ номыг уншиж үзээд итгэж болно гэдэгт огт эргэлздэггүй болсон» гэсэнд

Зоригт итгэхгүй байгаагаа хэлэн: «Хаа сайгүй хүмүүс ядуурч байна. Хүний зовлонд эцэс төгсгөл гэж алга. Нэг ч улс үндэстэн үүнээс ангижраагүй байгаа биз дээ. Бас олон шашин, гүн ухаан жинхэнэ амар тайван, аз жаргалд хүргэх замыг заадаг гэдэг боловч нэг нь ч дайн дажин, шударга бус төр засаг, арьс өнгөөр ялгаварлах үзэл, ядуурал гэх зэрэг асуудлыг шийдэж чадаагүй. Тэгвэл наад номын чинь сургаал тэр бүх шашин, гүн ухааныхаас юугаараа ялгаатай юм бэ?» гэлээ.

Цогт Библиэс нэг юм уншиж өгсөн нь Зоригтын сонирхлыг тун их татжээ. Библид: «Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг», «Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй» гэж бичсэн байдгийг Цогт үзүүлэв. Ийм явдал өөрийнх нь амьдарч буй нийгэмд ч, барууны нийгэмд ч үнэхээр гардгийг мэдэх Зоригт хэний ч үгүйсгэхийн аргагүй үнэн үг бичсэн байдгийг хүлээн зөвшөөрөв.

Библид итгэж болох өөр олон шалтгаан байдгийг Цогт цааш нь тайлбарлан: «Энэ номд Сувдын Туяад ярьж өгсөн өдөр тутмын амьдралд ач тустай удирдлага заавраас гадна хүн төрөлхтөнд тулгарч байгаа бэрхшээлийн учир шалтгааныг тодорхой бичсэн байдаг юм. Бас Библи шинжлэх ухааны баримттай тохирдог» гэж хэлэхэд

Зоригт эргэлзсэн өнгөөр: «Библи шиг ийм эртний ном яаж өнөөгийн бэрхшээлийг шийдэх арга замыг зааж, яаж шинжлэх ухааны баримттай тохирох юм бэ?» гэж асуулаа. Бас энэ номыг хэн бичсэнийг асуужээ.

«Зоригт оо, Библийг ганцхан хүн бичсэн юм биш ээ. Библид богино хэмжээний 66 ном байдаг юм. Энэ бүх номыг 40 орчим хүн 1 600 жилийн хугацаанд бичжээ. Одоогоос 1 900 гаруй жилийн өмнө бичиж дуусгасан юм шүү дээ. Тэр хүмүүс шинжлэх ухааны мэдлэг нимгэн байсан ч олон мянган жилийн дараа тодорхой болсон юмыг урьдчилан бичсэн. Жишээлбэл, Библийг бичигчдийн нэг нь дэлхийг „хоосон юман дээр ... өлгөдөг“ гэж бичсэн байхад өөр нэг нь дэлхийг „тойрог“ хэмээн бичиж бөмбөрцөг хэлбэртэйг нь тэмдэглэсэн байна. Тухайн үедээ хүмүүс энэ талаар бараг мэддэггүй байсан л даа. Харин хожим нь эрдэмтэд үнэн болохыг нь баталсан» гэж Цогт хариулав.

«Ямар сонирхолтой юм бэ!» гэж Зоригтыг хэлэхэд нь Цогт үүнээс дутахааргүй бас нэг сонирхолтой зүйл үзүүлэхээр болж:

«Вавилон гэдэг дэлхийн хүчирхэг гүрэн сүйрэх тухай бараг 200 жилийн өмнөөс Библид зөгнөсөн байсан. Вавилон хэрхэн эзлэгдэхийг, хамгийн сонирхолтой нь, эзэлж авах хааныг нь төрөөгүй байхад яг нэрээр нь бичсэн байсан гээд бод доо! Энэ бол Библийн олон зуун зөгнөлийн нэг нь юм» гэж хэлэв.

Зоригт энэ бүхнийг бодож суутал Цогт бас нэг зүйлийн талаар ярьсан нь Зоригтын гайхлыг бүр ч их төрүүлэв. Цогт: «Чамд, надад, бүх хүнд одоо тулгарч байгаа зовлон бэрхшээлийн талаар Библид 1 900 жилийн өмнө бичсэн байсан гэвэл чамд ямар санагдах вэ?» гэж асуугаад Библиэс:

  • Өнөөгийн бидэнд тохиолддог олон зовлон бэрхшээлийг Библид зөгнөсөн байдаг

    «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг»

гэж уншиж өгөв. Тэгээд дайн, өвчин, өлсгөлөн, газар хөдлөлт, ёс бус явдал гэх мэтийн гамшиг дэлхий дахинд болохыг Библийн бусад номд зөгнөсөн байсныг хэлжээ.

Зоригт өөрт нь болон эхнэрт нь тохиолддог ихэнх бэрхшээлийг Библид ийм олон жилийн өмнө яг таг бичсэн байсныг мэдээд ихэд гайхан:

«Ийм гайхалтай ном гэж байдаг аа!» хэмээн дуу алдав.

Номлогчийн үгс 8:9; Иеремиа 10:23, ШЕ

Иов 26:7; Исаиа 40:22; 2 Тимот 3:1–5