Илүү ихийг мэдмээр байна уу?
Цогт, Зоригт Туяа хоёрыг сонсож мэдсэн сайхан зүйлийнхээ талаар илүү ихийг мэдэхэд нь эхнэр Сувдтайгаа хамт туслахад бэлэн гэдгээ хэлэв. Тэгээд «Библийн сургаалыг зөв ойлгох нь» гэдэг номыг тэдэнд үзүүллээ.
Зоригт Туяа хоёр тэр номыг анхааралтай үзээд, өөрсдийнх нь үргэлж сонирхож явсан олон сэдвийг гарчигт нь бичсэн байгааг анзаарав. Цогт тэр номын онцлогийг тайлбарлан:
«Бүлэг бүрийн эхэнд тухайн бүлгийн гол санааг онцолсон хэдэн асуулт байдаг. Харин төгсгөлд нь “Библийн сургаал„ гэсэн хавсралт байдаг юм. Энэ хавсралтад тухайн бүлгийн гол санаа болон гол санаатай холбоотой Библийн зүйл бичсэн байгаа. Бас энгийн, ойлгомжтой хэлээр бичсэн энэ ном сургамж болохоор олон зурагтай» гэж хэлэв.
Зоригт Туяа хоёр энэ номыг уншиж үзэхсэн гэж яарч байлаа. Тэд Цогтын хэлсэн ярьсан бүхнийг гүнзгийрүүлэн үзэж, тэр бүхэн үнэн эсэхийг магадлах гэж тэсэж ядан байв. Зоригт Туяа хоёр жинхэнэ амар тайван, аз жаргалд хүргэх замыг олоход нь туслахад бэлэн байгаа Цогт Сувд хоёрт чин сэтгэлээсээ талархав.