Хосгүй мэргэн ухаантай, агуу хүчтэй Бурхан
Цогт Бурхны бусад зан чанарыг бүтээлээс нь мэдэж болохыг хэлээд Зоригт Туяа хоёрт:
-
«Өө, ЭЗЭН, Таны үйлс хэчнээн их вэ! Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн. Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм» (Дуулал 104:24).
гэсэн сонирхолтой зүйлийг Библиэс уншиж өгчээ. Цогт: «Өчүүхэн жижиг шавьж хүртэл Еховагийн мэргэн ухааныг харуулдаг. Жишээ нь, шоргоолж ямар ухаантай амьтан болохыг Библид бичсэн байдаг» гэв.
Цогт тэр хоёрт үүр лүүгээ навч зөөн завгүй ажиллах шоргоолжийг төсөөлж үзэхийг хэллээ. Ингэж ажиллахыг тэд хаанаас мэддэг вэ? Библийг бичигчдийн нэг нь шоргоолжийг зөнгөөрөө «мэргэн» хэмээжээ. Хэн ингэж бүтээв ээ? Хэн шоргоолжинд ийм ухаан өгсөн бэ? Библид бичсэнээр, тэнгэр газрыг Бүтээгч Ехова өгчээ (Сургаалт үгс 30:24, 25).
«Би ийм ухаантай амьтныг Бүтээгчтэй байх ёстой гэж хүлээн зөвшөөрнө» гэж Зоригтыг хэлэхэд
Цогт: «Бидний өдий зэрэгтэй амьд яваа нь Еховагийн мэргэн ухааны ач гэж та хоёр боддог уу?» гэж асуусан нь Зоригт Туяа хоёрт гүн сэтгэгдэл төрүүлэв.
Цогт өөрөө ч дэлхий дээр амьдрал оршин тогтоход яг тохирох бүх нөхцөл бүрдсэн байдгийг мэдээд гайхан биширч байснаа ярьжээ. Дэлхийн тэнхлэгээ эргэх болон нарыг тойрох хурд нь гайхалтай зохицдог учир нарны цацраг дэлхийн гадаргад жигд тархдаг байна. Татах хүч нь амьдрал
оршиход чухал ач холбогдолтой агаар мандал буюу яг тохирсон холимог хийнээс тогтдог хийн бүрхэвчийг тогтвортой байлгадаг атлаа хүний хөдөлгөөнд саад болдоггүй. Бас дэлхий амийг тэтгэхэд хосгүй үүрэгтэй усны асар их нөөцтэй. Хөрсөнд хүртэл усанд хурдан уусаж, ургамалд тэжээл болдог бодис байдаг ажээ.«Би энэ бүхнийг хар аяндаа бий болох ямар ч боломжгүй гэж боддог. Харин хязгааргүй мэргэн ухааны Эх булаг Ехова Бурхан амьдрал оршин тогтоход шаардлагатай бүх зүйлийг нарийн эмх цэгцтэй бүтээсэн гэдэгт бат итгэдэг» хэмээн Цогт хэлэв.
Зоригт Туяа хоёр түүний үгийг зөвшөөрч толгой дохин, чимээгүйхэн суулаа.
Цогтыг Бурхны өөр нэг чанар буюу хүчнийх нь талаар ярихад тэр хоёрт үнэхээр бишрэм санагджээ. Зоригт Еховагийн хүчний талаар Библид юу гэж бичсэн байдгийг сонирхоход нь Цогт Библиэ нээн:
-
«Өө, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та Өөрийн аугаа хүч чадлаар болон Өөрийн сунгасан мутраар тэнгэрүүд ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш» (Иеремиа 32:17).
гэж байдгийг уншиж өгөв. Цогт: «Нарны хүчийг бодож үзвэл Еховагийн ямар агуу хүчтэйг бага ч болов ойлгож болно. Та хоёр нартай өдөр гадаа зогсохдоо нарны дулаан илчийг мэдэрдэг биз дээ? Нар хэр хүчтэйг бодож үзсэн үү?» гэсэнд
Зоригт: «Зуны ид халуун ч айхавтар шүү» гэхэд Туяа ч санал нэг байлаа.
Нарны цөмийн температур Цельсийн 15 сая градуст хүрдэг. Хэрэв нарнаас сүлбээр зүүний толгойн чинээ өчүүхэн хэлтэрхийг аваад газар тавилаа гэхэд 150 километрийн дотор ойртох ямар ч аргагүй! Нар секунд тутамд олон зуун сая цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй тэнцэх хэмжээний энерги ялгаруулдаг тухай уншсанаа Цогт хэлээд:
«Хэрэв нар ийм хүчтэй юм бол нарыг бүтээсэн Нэгэн ямар хүчтэй байх бол? Хүний ухаан санаанд буухааргүй байх. Тэгэхлээр бидэнд харагддаг нар Бүтээгч Еховагийн хязгааргүй хүчний өчүүхэн илрэл байх нь шүү дээ» гэжээ.
Зоригт Туяа хоёр энэ гайхамшигтай зүйлүүд санамсаргүй тохиолдлоор бий болох аргагүй бөгөөд эдгээрийг бүтээсэн Бүтээгч гарцаагүй байх ёстой гэж бодон Цогттой санал нийлэв. Тэд Бүтээгч Еховаг хүний нүдэнд үл үзэгдэх сүнсэн биетэй ч жинхэнэ хайр, шударга зан, хязгааргүй мэргэн ухаан, төгс хүчээ бүх бүтээлдээ шингээсэн, бодитой оршдог Нэгэн гэж үзэх болов.