ЯРИА ЭХЛЭХ
ХИЧЭЭЛ 1
Бусдыг бодох
Зарчим: «Хайрладаг хүн ... амин хувиа боддоггүй»—1 Кор. 13:4, 5.
Есүс яасан бэ?
1. ВИДЕОГ үзэх юм уу Ёохан 4:6–9-ийг уншаад дараах асуултыг бодоорой.
Есүсээс юу сурч болох вэ?
2. Хүний сонирхлыг татах сэдвээр яривал сайхан яриа өрнөнө.
Есүсийг дуурайгаарай
3. Уян хатан байх. Өөрийнхөө бэлдсэн зүйлийг л ярих гээд байх хэрэггүй. Тухайн хүнд сонирхолтой байж болох сэдвээр яриагаа эхлээрэй. Өөрөөсөө ингэж асуугаарай:
4. Ажигч гярхай байх. Өөрөөсөө ингэж асуугаарай:
-
а. «Энэ хүн юу хийж байна вэ? Юуны тухай бодож байж магадгүй вэ?»
-
б. «Хувцаслалт, гадаад төрх, гэр орных нь байдлаас итгэл үнэмшил, үзэл бодлынх нь талаар юу мэдэж болох вэ?»
5. Сонсох.