Skip to content

Гарчиг руу орох

ШАВЬ БОЛГОХ

ХИЧЭЭЛ 10

Тусалъя гэж бат шийдэх

Тусалъя гэж бат шийдэх

Зарчим: «Та нарт үнэхээр их хайртай болсон учир Бурхны сайн мэдээг тунхаглаад зогсохгүй та нарын төлөө амиа өгөхөд бэлэн байсан»—1 Тес. 2:8.

Есүс яасан бэ?

1. ВИДЕОГ үзэх юм уу Ёохан 3:1, 2-ыг уншаад дараах асуултыг бодоорой.

  •   а. Никодем Есүстэй яагаад шөнө уулзахыг хүссэн бэ? (Ёох. 12:42, 43-ыг үзээрэй).

  •  б. Есүс хүмүүсийг шавь болгох чин хүсэлтэй нь юунаас харагддаг вэ?

Есүсээс юу сурч болох вэ?

2. Бид хүмүүст хайртай учраас тэднийг Есүсийн шавь болгох чин хүсэлтэй.

Есүсийг дуурайгаарай

3. Суралцагчийнхаа тохиромжтой цагт, хүссэн газар нь очиж хичээл заах. Суралцагч тань долоо хоногийн тогтсон өдөр, цагт хичээл заалгах хүсэлтэй байж болох юм. Ажил дээрээ, гэртээ эсвэл олон нийтийн газрын алинд нь хичээл хийх дуртай байна вэ? Болж өгвөл суралцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлж цагаа зохицуулаарай.

4. Хичээлээ тогтмол хийх. Хол явахаар болбол хичээлээ битгий завсардуулаарай. Ингэж бодож үзээрэй.

  •   а. «Хичээл хийдэг цагаа түр өөрчилж үзэх үү?»

  •  б. «Утас, интернэтээр хичээл хийх боломж байна уу?»

  •  в. «Өөр хүнийг гуйж хичээл заалгах уу?»

5. Зөв хандлагатай байхад туслахыг гуйж залбирах. Суралцагч тань хичээлээ тогтмол хийж чадахгүй эсвэл Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхдээ хойрго байвал яах вэ? Найдваргүй гэж бодохын оронд тусалъя гэсэн шийдвэрээсээ няцахгүйн тулд Еховагаас тусламж гуйгаарай (Флп. 2:13). Суралцагчийнхаа сайн зан чанарыг анхаарахад туслахыг гуйж залбираарай.

БАС ДАРААХ БИБЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ҮЗНЭ ҮҮ