Skip to content

Гарчиг руу орох

ШАВЬ БОЛГОХ

ХИЧЭЭЛ 12

Шулуухан хэлэх

Шулуухан хэлэх

Зарчим: «Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг бол хүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу»—Сур. 27:9.

Есүс яасан бэ?

1. ВИДЕОГ үзэх юм уу Марк 10:17–22-ыг уншаад дараах асуултыг бодоорой.

  1.   а. Есүс баян залуугийн ямар сайхан чанарыг олж харсан байж болох вэ?

  2.  б. Түүнд зөвлөгөө өгөхөд Есүст яагаад хайр, эр зориг хэрэгтэй байсан бэ?

Есүсээс юу сурч болох вэ?

2. Суралцагчаа ахиж дэвшихэд нь туслахын тулд хайрын сэтгэлээр, шулуухан ярих хэрэгтэй.

Есүсийг дуурайгаарай

3. Зорилго тавьж түүндээ хүрэхэд нь туслах.

  1.   а. «Үүрд жаргалтай амьдраарай!» номын «Зорилт» хэсгийг ашиглаарай.

  2.  б. Холын болон ойрын зорилгодоо хүрэхийн тулд ямар ямар алхам хийж болохыг ярилцаарай.

  3.  в. Ахиц гаргах болгонд нь суралцагчаа магтаж байгаарай.

4. Ахиц гаргахад юу саад болж байгааг тогтоогоод, давахад нь туслах.

  1.   а. Өөрөөсөө ингэж асуугаарай.

    • «Ахиц гаргахад нь юу саад болж байна вэ?»

    • «Би яаж туслах вэ?»

  2.  б. Яах хэрэгтэйг нь хайрын сэтгэлээр, илэн далангүй хэлэхийн тулд зориг гуйж залбираарай.

5. Үр дүнгүй хичээлээ болих.

  1.   а. Суралцагчийнхаа ахиц гаргаж байгаа эсэхийг дараах асуултаар шалгаарай.

    • «Сурсан зүйлээ хэрэгжүүлж байгаа юу?»

    • «Цуглаанд явж, үнэнийг бусдад ярьдаг уу?»

    • Хичээл хийгээд удсан бол, «Еховагийн Гэрч болохыг хүсэж байна уу?»

  2.  б. Суралцагч ахиц гаргахыг хүсэхгүй байвал:

    • Ахиц гаргахад юу саад болж байгааг бодож үзэхийг зөвлөөрэй.

    • Хичээлээ болихоор шийдсэнийхээ учрыг эвтэйхэн тайлбарлаарай.

    • Хичээлээ дахин хийе гэвэл яах хэрэгтэйг нь хэлж өгөөрэй.

БАС ДАРААХ БИБЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ҮЗНЭ ҮҮ

Дуу. 141:5; Сур. 25:12; 27:6; 1 Кор. 9:26; Кол. 4:5, 6