Skip to content

Гарчиг руу орох

ЯРИА ЭХЛЭХ

ХИЧЭЭЛ 5

Эелдэг байх

Эелдэг байх

Зарчим: «Эелдэг ярьж бай»—Кол. 4:6.

Паул яасан бэ?

1. ВИДЕОГ үзэх юм уу Үйлс 17:22, 23-ыг уншаад дараах асуултыг бодоорой.

  •   а. Афинчуудын шашны зан үйл Паулд ямар санагдсан бэ? (Үйлс 17:16-г үзээрэй).

  •  б. Паул афинчуудыг буруушаахын оронд итгэл үнэмшил дээр нь тулгуурлан хэрхэн эвтэйхэн дэлгэрүүлсэн бэ?

Паулаас юу сурч болох вэ?

2. Үгээ зөв сонгож цагийг нь олоод эвтэйхэн яривал хүмүүс биднийг сонсох байх.

Паулыг дуурайгаарай

3. Үгээ зөв сонгох. Жишээлбэл, Христийн бус шашинтай хүнтэй ярихдаа шууд Библи, Есүс гэдэг үг хэрэглэхийн оронд аргаа өөрчлөх хэрэгтэй байж болох юм.

4. Шууд засаж залруулахгүй байх. Үзэл бодлоо илэрхийлэх боломж олгоорой. Библийн сургаалтай зөрчилдсөн юм яривал маргах гэсний хэрэггүй (Яак. 1:19). Яриаг нь анхааралтай сонсож үзэл бодлыг нь мэдэж аваарай (Сур. 20:5).

5. Тохиромжтой үед дэмжих, магтах. Тухайн хүн итгэл үнэмшилдээ үнэнч байж болох юм. Санал нийлж болох зүйлд нь үндэслэн ярилцаж, Библийн сургаалыг бага багаар ойлгуулахыг хичээгээрэй.

БАС ДАРААХ БИБЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ҮЗНЭ ҮҮ