Skip to content

Гарчиг руу орох

I хэсгийн давтах асуулт

I хэсгийн давтах асуулт

Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  1. Ирээдүйн талаарх Библийн ямар амлалтууд танд сайхан санагдсан бэ?

    (2-р хичээлийг үзнэ үү).

  2. Та Библийг Бурхны Үг гэдэгт яагаад итгэдэг вэ?

    (3, 5-р хичээлийг үзнэ үү).

  3. Ехова Бурхны нэрийг хэлж, дуудаж байх нь яагаад чухал вэ?

    (4-р хичээлийг үзнэ үү).

  4. «Бурхан ... бүх юмыг бүтээсэн» гэж Библид бий (Илчлэл 4:11). Та үүнтэй санал нийлж байна уу?

    (6-р хичээлийг үзнэ үү).

  5. Сургаалт үгс 3:32-ыг уншина уу.

    • Еховаг хүнд олдож болох хамгийн сайн Найз гэж яагаад хэлж болох вэ?

    • Ехова найзуудаасаа юу хүсдэг вэ? Та Еховаг найзуудаасаа их юм хүсдэг гэж бодож байна уу? Яагаад?

      (7, 8-р хичээлийг үзнэ үү).

  6. Дуулал 62:8-ыг уншина уу.

    • Та Еховад юу юуны тухай залбирсан бэ? Өөр юуны талаар залбиръя гэж бодож байна вэ?

    • Ехова залбиралд яаж хариулдаг вэ?

      (9-р хичээлийг үзнэ үү).

  7. Еврей 10:24, 25-ыг уншина уу.

    • Еховагийн Гэрчүүдийн цуглаан танд ямар ач тустай вэ?

    • Таны бодлоор, цуглаанд тогтмол явахын тулд хичээж мэрийх нь яагаад чухал вэ?

      (10-р хичээлийг үзнэ үү).

  8. Библийг тогтмол унших нь яагаад сайн бэ? Та өдрийн аль цагт Библи уншдаг вэ?

    (11-р хичээлийг үзнэ үү).

  9. Библийн хичээл хийгээд танд юу нь хамгийн их таалагдсан бэ?

  10. Библийн хичээл хийж эхлээд танд ямар нэг саад тулгарсан уу? Яавал хичээлээ тууштай хийх вэ?

    (12-р хичээлийг үзнэ үү).