ХИЧЭЭЛ 04
Бурхан гэж хэн бэ?
Хүн төрөлхтөн эрт цагаас олон бурхныг шүтэж ирсэн. Харин Библид «бүх бурхдаас агуу» нэг Бурхны тухай бичсэн байдаг (Шастирын дэд 2:5). Тэр ямар Бурхан бэ? Хүмүүсийн шүтдэг бусад бурхнаас юугаараа агуу вэ? Энэ хичээлээр, Бурхан танд өөрийнхөө талаар юу мэдүүлэхийг хүсдэгийг авч үзье.
1. Бурхны нэрийг хэн гэдэг вэ? Бидэнд нэрээ мэдүүлэхийг хүсдэгийг нь яаж мэдэх вэ?
Бурхан Библид нэрээ бичүүлжээ. Бурхан: «Би бол [Ехова]. Энэ бол Миний нэр» гэсэн байдаг (Исаиа 42:5, 8-ыг уншина уу). «Ехова» гэж хөрвүүлдэг еврей нэр нь «Тэр болгодог» гэсэн утгатай гэж олон судлаач үздэг. Ехова бүх хүнд нэрээ мэдүүлэхийг хүсдэг (Египетээс гарсан нь 3:15). Үүнийг хаанаас мэдэх вэ? Бурхан Библид нэрээ 7 000 гаруй удаа бичүүлсэн байдаг! a Орчлон ертөнц дэх «жинхэнэ Бурхны» нэр бол Ехова юм (Дэд хууль 4:39, ШЕ).
2. Библид Еховагийн тухай юу гэж бичсэн байдаг вэ?
Хүмүүс янз бүрийн бурхан шүтдэг. Тэгвэл Библид яагаад ганцхан Еховаг жинхэнэ Бурхан гэсэн байдаг вэ? Ехова хэмжээгүй эрх мэдэлтэй, «бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн» юм (Дуулал 83:18-ыг уншина уу). Мөн «Төгс хүчит» Бурхан учраас санаж зорьсон бүхнээ хийх чадалтай. Ехова дэлхий дээрх амьтай бүхнийг төдийгүй орчлон ертөнц дэх «бүх юмыг бүтээсэн» (Илчлэл 4:8, 11). Ганцхан Еховад л эхлэл төгсгөл гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл орчлон ертөнцийг бүтээхээсээ өмнө үргэлж оршин байсан, цаашид ч мөнхөд оршин байна (Дуулал 90:2).
УХАЖ ОЙЛГОЁ
Бурхны хосгүй нэр нь олон цолоос нь ямар ялгаатай вэ? Бурхан нэрээ яаж мэдүүлдэг вэ? Танд нэрээ мэдүүлэхийг яагаад хүсдэг вэ? Хариуг нь мэдэж аваарай.
3. Бурхан олон цолтой ч ганцхан нэртэй
Цол болон нэрийн ялгааг харуулсан ВИДЕОГ хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Бурхны нэр болон олон цол нь ямар ялгаатай вэ?
Хүмүүс янз бүрийн бурхан, эзнийг шүтдэг тухай Библид гардаг. Дуулал 136:1–3-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Хэн «Бурхдын Бурхан», «Эздийн ЭЗЭН» бэ?
4. Ехова таныг нэрийг нь мэдэж аваад хэлж, дуудаж байгаасай гэж хүсдэг
Ехова танд нэрээ мэдүүлэхийг хүсдэг нь юунаас харагддаг вэ? ВИДЕОГ хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Ехова нэрээ мэдүүлэхийг хүсдэг гэдэгтэй та санал нийлж байна уу? Яагаад?
Ехова биднийг нэрийг нь хэлж, дуудаж байгаасай гэж хүсдэг. Ром 10:13-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Ехова Бурхны нэрийг хэлж, дуудаж байх нь хэр чухал вэ?
-
Хүмүүс таны нэрийг санаж, нэрээр тань дуудвал танд ямар санагдах вэ?
-
Нэрийг нь хэлэхэд Еховад ямар санагддаг гэж та бодож байна вэ?
5. Ехова таныг анд найзаа болоосой гэж хүсдэг
Сотэн гэдэг камбож эмэгтэй Бурхны нэрийг мэдээд үгээр илэрхийлэхийн аргагүй баяр жаргал эдэлснээ ярьжээ. ВИДЕОГ хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Сотэн Бурхны нэрийг мэдээд яасан бэ?
Ер нь хүнтэй найз болъё гэвэл эхлээд нэр усаа мэдэлцдэг. Яаков 4:8-ын эхний хоёр өгүүлбэрийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Ехова танд ямар урилга өгч байна вэ?
-
Нэрийг нь мэддэг, дууддаг бол Ехова таны хувьд илүү дотно санагдах болов уу? Яагаад?
ЗАРИМ ХҮН: «Угаасаа ганцхан Бурхан байдаг юм чинь юу ч гэж дуудсан болно» гэдэг.
-
Бурхны нэрийг Ехова гэдэгтэй та санал нийлж байна уу?
-
Бурхан нэрээрээ дуудуулахыг хүсдэгийг та яаж тайлбарлах вэ?
ДҮГНЭЛТ
Цорын ганц жинхэнэ Бурхны нэр бол Ехова. Тэрбээр биднээс нэрийг нь мэдэж, хэлж байгаасай, өөртэй нь дотно найз болоосой гэж хүсдэг.
Давтах асуулт
-
Хүмүүсийн шүтдэг бурхдаас Ехова юугаараа агуу вэ?
-
Бурхны нэрийг яагаад хэлж байх хэрэгтэй вэ?
-
Ехова таныг анд найзаа болгохыг хүсдэг нь юунаас харагддаг вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Бурхан байдгийн хөдөлшгүй таван нотолгоог мэдэж аваарай.
Бурханд эхлэл гэж байдаггүйн учрыг энэ өгүүллээс уншаарай.
«Бурхныг хэн бүтээсэн бэ?» («Харуулын цамхаг», 2015 оны 1–3 сар)
Бурхны нэрийг эрт үед яаж дууддаг байсан нь тодорхойгүй. Гэлээ ч нэрийг нь хэлж байх нь яагаад зөв бэ?
Бурхныг юу гэж дуудах нь тийм чухал гэж үү? Бурхныг ганцхан нэртэй гэхийн учрыг мэдэж аваарай.
a Бурхны нэрийг Библийн зарим орчуулгаас яагаад хассан тухай болон Бурхны нэрийн утгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг «Бурхны Үгийг судлах хөтөч» товхимлын 1-р хэсгээс үзнэ үү.