II хэсгийн давтах асуулт
Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Бурхан хуурамч шашнуудыг яах вэ?
(13-р хичээлийг үзнэ үү).
Египетээс гарсан нь 20:4–6-г уншина уу.
Хүмүүс өөрийг нь шүтэж байна гээд шүтээнд мөргөхөд Еховад ямар санагддаг вэ?
(14-р хичээлийг үзнэ үү).
Есүс гэж хэн бэ?
(15-р хичээлийг үзнэ үү).
Танд Есүсийн ямар ямар зан чанар таалагддаг вэ?
(17-р хичээлийг үзнэ үү).
Ёохан 13:34, 35; Үйлс 5:42-ыг уншина уу.
Орчин үед хэн Христийн жинхэнэ дагалдагчид вэ? Тэднийг Христийн жинхэнэ дагалдагчид гэдэгт та яагаад итгэдэг вэ?
(18, 19-р хичээлийг үзнэ үү).
Хэн хурлын тэргүүн бэ? Хурлыг яаж удирддаг вэ?
(20-р хичээлийг үзнэ үү).
Матай 24:14-ийг уншина уу.
Энэ зөгнөл яаж биелж байна вэ?
Та сайн мэдээг хэнтэй хуваалцсан бэ?
(21, 22-р хичээлийг үзнэ үү).
Та баптисм хүртэхийг хүрч болох зорилго гэж бодож байна уу? Яагаад?
(23-р хичээлийг үзнэ үү).
Сатан болон чөтгөрүүдээс өөрийгөө хамгаалахын тулд яах хэрэгтэй вэ?
(24-р хичээлийг үзнэ үү).
Бурхан бидний төлөө ямар санаа зорилготой вэ?
(25-р хичээлийг үзнэ үү).
Хүн яагаад зовдог, үхдэг болсон бэ?
(26-р хичээлийг үзнэ үү).
Ёохан 3:16-г уншина уу.
Ехова биднийг нүгэл болон үхлийн боолчлолоос чөлөөлөхийн тулд юу хийсэн бэ?
(27-р хичээлийг үзнэ үү).
Номлогчийн үгс 9:5-ыг уншина уу.
Хүн үхээд яадаг вэ?
Есүс нас барсан олон тэрбум хүний төлөө юу хийх вэ?
(29, 30-р хичээлийг үзнэ үү).
Бурхны Хаант төр бусад засгийн газраас юугаараа давуу вэ?
(31, 33-р хичээлийг үзнэ үү).
Хаант төр захирч байгаа гэдэгт та итгэдэг үү? Яагаад? Хэзээ захирч эхэлсэн бэ?
(32-р хичээлийг үзнэ үү).