Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 19

Еховагийн Гэрчүүд Христийн жинхэнэ дагалдагч нар мөн үү?

Еховагийн Гэрчүүд Христийн жинхэнэ дагалдагч нар мөн үү?

Еховагийн Гэрчүүд бид Христийн жинхэнэ дагалдагч нар гэдэгтээ итгэлтэй байдаг. Яагаад? Итгэл үнэмшил маань юунд үндэслэдэг вэ? Биднийг яагаад Еховагийн Гэрчүүд гэдэг вэ? Бид нэг нэгнээ яаж хайрладаг вэ? Эдгээр асуултын хариуг мэдэж аваарай.

1. Еховагийн Гэрчүүдийн итгэл үнэмшил юунд үндэслэдэг вэ?

Есүс: «[Бурхны] үг бол үнэн» гэж хэлсэн (Ёохан 17:17). Ийм учраас Еховагийн Гэрчүүд бидний итгэл үнэмшил Бурхны Үгэнд үндэслэдэг. Орчин үеийн түүхээ сонирхуулахад 1870-аад оны үед Библийг зөв ойлгох хүсэл эрмэлзэлтэй хэдэн хүн Библийг нямбайлан судалж эхэлсэн юм. Тэд сүмийн сургаалыг биш Библийг л итгэл үнэмшлийнхээ үндэс болгосон. Тэгээд Библиэс сурч мэдсэнээ бусадтай хуваалцах болов. a

2. Бид яагаад Еховагийн Гэрчүүд гэдэг нэртэй болсон бэ?

Ехова өөрийг нь шүтдэг, өөрийнх нь тухай үнэнийг ярьдаг хүмүүсийг гэрчүүдээ гэдэг (Еврей 11:4—12:1). Жишээлбэл эрт цагт Бурхан ард түмэндээ «Та нар бол Миний гэрч нар» хэмээжээ (Исаиа 43:10-ыг уншина уу). Библид Есүсийг «итгэмжит Гэрч» гэсэн байдаг (Илчлэл 1:5). Бид 1931 онд Еховагийн Гэрчүүд гэдэг нэртэй болсон. Бид энэ нэрээрээ бахархдаг.

3. Еховагийн Гэрчүүд Есүсийг дуурайн бусдыг яаж хайрладаг вэ?

Есүс шавь нараа маш их хайрладаг байсан учраас гэр бүлийнхнээ гэж үздэг байсан (Марк 3:35-ыг уншина уу). Еховагийн Гэрчүүд бид Есүсийг дуурайн дэлхий дахины итгэл нэгтнүүдээ гэр бүл гэж үздэг, эв нэгдэлтэй байдаг. Тийм учраас бие биеэ ах, эгч, дүү гэдэг (1 Петр 5:9). Түүнчлэн «Ах дүүгийн барилдлагыг хайрла» гэсэн тушаалыг биелүүлдэг (1 Петр 2:17). Бид энэ хайраа янз бүрээр илэрхийлдэг. Жишээ нь дэлхий дахины ах дүүстээ зовсон цагт нь тус дэм болдог.

УХАЖ ОЙЛГОЁ

Еховагийн Гэрчүүдийн түүхийг авч үзээд Христийн жинхэнэ дагалдагч нар гэдгийнх нь шалтгаануудыг дэлгэрэнгүй мэдэж аваарай.

Христийн жинхэнэ дагалдагч нар Библийг итгэл үнэмшлийнхээ үндэс болгодог, сурч мэдсэнээ бусдад ярьдаг

4. Бидний итгэл үнэмшил Библид үндэслэдэг

Ард түмэн нь Библийг улам сайн ойлгодог болохыг Ехова зөгнөсөн. Даниел 12:4-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бурхны ард түмэн «нааш цааш явах» буюу Библийг нямбай судлахын хэрээр юу «өсөн нэмэгдэнэ» гэсэн байна вэ?

Чарлз Рассел нарын Библи Судлаачид Бурхны Үгийг яаж судалсныг мэдэж аваарай. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Видеонд гарснаар Чарлз Рассел нарын Библи Судлаачид Библийг яаж судалж байсан бэ?

Танд сонирхуулахад

Библийн талаарх зарим ойлголт маань шинэчлэгдэх нь бий. Яагаад? Нар мандахад орчин тойрон аажмаар тод харагддаг шиг Бурхан ард түмэндээ Библийг шат дараатай ойлгуулж ирсэн (Сургаалт үгс 4:18-ыг уншина уу). Библи өөрчлөгддөггүй ч бид Библийг нямбай судлахын хэрээр зарим ойлголтоо засаж залруулдаг.

5. Бид Еховагийн тухай үнэнийг гэрчилдэг

Бид яагаад Еховагийн Гэрчүүд гэдэг нэртэй болсон бэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховагийн Гэрчүүд гэдэг нэртэй болсон маань яагаад зөв бэ?

Ехова хүмүүсийг яагаад гэрчээ болгон сонгосон бэ? Өөрийнх нь тухай худал сургаал тархсан байдаг учраас үнэнийг тунхаглуулахаар сонгожээ. Ямар худал сургаал байдаг вэ? Хоёрхон жишээг дурдъя.

Зарим шашин шүтээнд мөргөхийг Бурхан таалдаг гэж заадаг. Энэ нь үнэн үү? Левит 26:1-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Энэ зүйлд бичсэнээр хүмүүсийг шүтээн шүтэхэд Еховад ямар санагддаг вэ?

Зарим шашин Есүсийг Бурхан гэж заадаг. Энэ нь үнэн үү? Ёохан 20:17-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Энэ зүйлийг үзвэл Есүс Бурхан мөн үү?

  • Ехова өөрийнхөө болон Хүүгийнхээ тухай үнэнийг Гэрчүүдээрээ тунхаглуулдаг нь танд ямар санагдаж байна вэ?

6. Бид нэг нэгнээ хайрладаг

Библид Христийн дагалдагчдыг биеийн эрхтнүүдтэй зүйрлэдэг. 1 Коринт 12:25, 26-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Христийн жинхэнэ дагалдагч нар итгэл нэгтнээ зовох цагт яах ёстой вэ?

  • Еховагийн Гэрчүүд нэг нэгнээ яаж хайрладаг вэ? Та юу анзаарсан бэ?

Итгэл нэгтнүүдээ зовлон үзэхэд дэлхий дахинд буй Еховагийн Гэрчүүд цаг алдалгүй тусламжийн гараа сунгадаг. Нэг жишээг ВИДЕОНООС хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховагийн Гэрчүүд хар салхинд өртсөн итгэл нэгтнүүддээ тусалсныг яагаад хайрынх нь илрэл гэж хэлж болох вэ?

Христийн жинхэнэ дагалдагч нар зовсон нэгнээ хайрладаг

ЗАРИМ ХҮН: «Еховагийн Гэрчүүд бол сүүлд гарч ирсэн шашин» гэдэг.

  • Библийг үзвэл Ехова өөрийг нь шүтдэг хүмүүсийг хэзээнээс гэрчүүдээ гэдэг болсон бэ?

ДҮГНЭЛТ

Еховагийн Гэрчүүд бол Христийн жинхэнэ дагалдагч нар. Бид бол дэлхий дахины гэр бүл. Итгэл үнэмшил маань Библид үндэслэдэг. Бид Еховагийн тухай үнэнийг тунхагладаг.

Давтах асуулт

  • Бид яагаад Еховагийн Гэрчүүд гэдэг нэртэй болсон бэ?

  • Бид нэг нэгэндээ хайраа яаж илэрхийлдэг вэ?

  • Та Еховагийн Гэрчүүдийг Христийн жинхэнэ дагалдагч нар гэх үү?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Еховагийн Гэрчүүдийн илчилсэн хуурамч сургаалуудын нэгийг мэдэж аваарай.

«Ард түмэн нь Бурхныхаа нэрийг алдаршуулдаг» (7:08)

Еховагийн Гэрчүүдтэй холбоотой асуултуудын хариуг мэдэж аваарай.

«Еховагийн Гэрчүүдийн тухай байнга тавьдаг асуулт» (веб хуудас)

a Манай гол сэтгүүл «Харуулын цамхаг»-т Библийн үнэнийг 1879 оноос хойш тасралтгүй нийтэлж байна.