Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 27

Есүс биднийг аврах гэж амиа өгсөн

Есүс биднийг аврах гэж амиа өгсөн

Анхны хүн Адам Ева хоёр Еховад дуулгаваргүй болсны гайгаар бид нүгэлтэй болж, зовдог, үхдэг болсон. Өөрөөр хэлбэл бид нүгэл болон үхлийн боолчлолд орсон. a Гэхдээ Ехова биднийг энэ боолчлолоос чөлөөлөхийн тулд Есүсийг золиос болгон өгсөн. Золиос гэдэг нь барьцаанд байгаа хүнийг чөлөөлөх төлбөрийг хэлдэг. Уг нь Есүс төгс хүн байсан учраас дэлхий дээр мөнх амьдрах боломжтой байсан. Харин биднийг аврахын тулд төгс амиа өгсөн юм (Матай 20:28-ыг уншина уу). Үүний ачаар бид Адам Евагийн алдсан бүхнийг буцааж авах боломжтой болсон. Ехова Есүс хоёр биднийг хэр их хайрладгийг Есүсийн золиос баталдаг. Энэ хичээлийг үзсэнээр та Есүст улам их талархах биз ээ.

1. Есүс амиа өгсний ачаар одоо бид ямар ач тус хүртдэг вэ?

Бид төрөлхийн нүгэлтэй болохоор Еховагийн таалалд нийцэхгүй юм хийчихдэг. Тийм үед чин сэтгэлээсээ гэмшиж, Есүсийн нэрээр залбирч Еховагаас уучлалт гуйх хэрэгтэй. Бас алдаагаа давтахгүйн тулд хамаг чадлаараа хичээх нь зүйтэй. Тэгвэл Еховатай маш дотно болно (1 Ёохан 2:1). Библид «Христ нүглийг арилгахын тулд нэг удаа үхсэн. Ийнхүү шударга сайн хүн хорон муу хүмүүсийн төлөө үхсэн юм. Энэ нь та нарыг Бурхантай эвлэрүүлэхийн тулд байв» гэж байдаг (1 Петр 3:18).

2. Есүс амиа өгсний ачаар ирээдүйд бид ямар ивээл хүртэх вэ?

Ехова бидний төлөө Хүүгээ золиос болгон өгсөн. «Энэ нь [Есүст] итгэдэг хүн бүрийг бүү мөхөөсэй, харин мөнх амьдраасай гэснийх юм» (Ёохан 3:16). Есүс бидний төлөө золиос төлсөн учраас Ехова удахгүй Адамын учруулсан бүх хор хохирлыг арилгана. Золиосонд итгэдгээ үйл хэргээрээ баталдаг хүн диваажин дэлхийд үүрд жаргалтай амьдарна (Исаиа 65:21–23).

УХАЖ ОЙЛГОЁ

Есүс яагаад амиа өгсөн бэ? Энэ нь танд ямар ач тустай вэ? Хариуг нь мэдэж аваарай.

3. Есүс амиа өгсний ачаар бид нүгэлгүй болж, мөнх амьдарна

ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Адам Еховагийн үгийг дагаагүйгээс болоод ямар боломжоо алдсан бэ?

Ром 5:12-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Адамын үйлдсэн нүглийн үр дагаврыг та яаж амсаж байна вэ?

Ёохан 3:16-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова Хүүгээ дэлхий рүү яагаад илгээсэн бэ?

  • А. Төгс хүн Адам Ехова Бурханд дуулгаваргүй байснаас болж хүмүүс нүглийг өвлөж, үхдэг болсон

  • Б. Төгс хүн Есүс Ехова Бурханд дуулгавартай байсны ачаар хүмүүс төгс болж, мөнх амьдарна

4. Есүсийн золиос бүх хүнд тустай

ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Нэг хүн амиа золиод бүх хүнийг аварч чадах уу?

1 Тимот 2:5, 6-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Төгс Адамаас болж хүмүүст нүгэл удамшиж, үхдэг болсон. Есүс бас төгс хүн байсан. Есүс амиа зольсноор бид юуны боолчлолоос чөлөөлөгдөх боломжтой болсон бэ?

5. Золиос бол танд зориулсан Еховагийн бэлэг

Еховагийн найз болсон хүн золиосыг яг өөрт нь зориулсан бэлэг гэж үздэг. Нэг жишээг Галат 2:20-оос уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Элч Паул золиосыг өөрт нь зориулсан бэлэг гэж үздэгээ ямар үгээр илэрхийлсэн бэ?

Адам нүгэл үйлдсэний гайгаар бүх хүн үхлийн ял авсан. Харин Ехова таныг мөнх амьдруулахын тулд Хүүгээ дэлхий рүү илгээсэн.

Дараах Библийн зүйлийг уншихдаа Хүүгээ зовж тарчлахыг харах Еховад ямар хэцүү байсныг төсөөлөөрэй. Ёохан 19:1–7, 16–18-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова Есүс хоёр таны төлөө юу хийснийг бодохоор танд ямар санагдаж байна вэ?

ЗАРИМ ХҮН: «Нэг хүн амиа золиод бүх хүнийг аварч чадна гэж үү?» гэж асууж болох юм.

  • Та юу гэж хариулах вэ?

ДҮГНЭЛТ

Есүс амиа зольсноор Ехова бидний нүглийг уучлах боломжтой болсон. Бас бидний өмнө үүрд мөнх амьдрах үүд хаалга нээгдсэн.

Давтах асуулт

  • Есүс яагаад амиа өгсөн бэ?

  • Есүс амиа зольсноор бид юуны боолчлолоос чөлөөлөгдөх боломжтой болсон бэ?

  • Есүс амиа өгсөн нь танд ямар ач холбогдолтой вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Есүсийн төгс амийг яагаад золиос гэдгийг мэдэж аваарай.

«Есүс “олны төлөө золиос” болсон гэхийн учир юу вэ?» (Веб өгүүлэл)

Аврагдахын тулд яах хэрэгтэйг уншаарай.

«Есүсийг яагаад аврагч гэдэг вэ?» (Веб өгүүлэл)

Нэг хүн Христийн золиосны тухай мэдээд яаж өөрчлөгдсөн бэ?

«Би хүч хэрэглэхээ больсон» (Веб өгүүлэл)

a Нүгэл гэдгээр зөвхөн муу үйл хэргийг хэлдэггүй. Адам Евагаас өвлөн авсан буруу юм хийх төрөлхийн хандлагыг бас хэлдэг.