Skip to content

Гарчиг руу орох

Чуулганд хүрэлцэн ирэгсдийн анхааралд

Чуулганд хүрэлцэн ирэгсдийн анхааралд

АНХНЫ ТУСЛАМЖ Зөвхөн яаралтай тусламж үзүүлдэг болохыг анхаарна уу.

БАПТИСМ Танхимын урд эгнээг баптисм хүртэх хүмүүст зориулсан. Өөр газар суудал гаргахаар бол урьдчилан мэдэгдэнэ. Баптисм хүртэх хүмүүс бямба гаргийн өглөө баптисмын илтгэлийг тавихаас өмнө, заасан суудалд суусан байх ёстой. Хүн бүр алчуур болон Бурхны үйлчлэгч хүнд зохистой усны хувцас авчирсан байх шаардлагатай.

ОЛСОН, ГЭЭСЭН ЭД ЗҮЙЛС Эзэнгүй эд зүйлсийг энэ тасагт хүлээн авна. Эд зүйлээ гээсэн бол энэ тасгаас сураглаарай. Эцэг эхээсээ төөрсөн эсвэл ганцаараа яваа хүүхдийг бас энд авчирна уу. Ийм асуудал гаргахгүйн тулд эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаараарай.

ЗОХИЦУУЛАГЧИД Зохицуулагчид танд туслах үүрэгтэй. Машин тавих, эмх замбараатай байх, бусдад суудал авах тухай зааврыг нь дагаж мөрдөөрэй.

САЙН ДУРЫН АЖИЛ Чуулганаар сайн дурын ажилд оролцох хүсэлтэй бол энэ тасагт хандаарай.

СУУДАЛ Бусдыгаа бодоорой. Нэг унаагаар ирсэн эсвэл нэг гэрт амьдардаг хүн, гэр бүл юм уу суралцагчдаа л суудал авч болно. Хүнд суудал аваагүй бол суудал дээр юм тавихгүй байхыг хүсье.

ХАНДИВ Чуулганаа таатай болгож, хүрэлцэн ирэгсдийг Еховатай дотносоход туслах үүднээс хангалттай суудал, дүрс бичлэг болон дуу чимээний төхөөрөмж гэх мэт зүйлд багагүй зардал гардаг. Таны өргөсөн сайн дурын хандиваар энэхүү зардлыг нөхөхөөс гадна манай байгууллагын дэлхий дахинд явуулж буй үйл хэргийг дэмждэг. Танхимд хандивын олон хайрцаг тавьсан. Хандив өргөх бүх хүнд талархъя. Хаант төрийн үйл хэргийг дэмжин өгөөмөр сэтгэл гаргадаг та бүхэнд Удирдах Зөвлөл чин сэтгэлээсээ талархдаг.

Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөлөөс зохион байгуулав

© 2023 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania