Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 1

Үр нөлөөтэй оршил

Үр нөлөөтэй оршил

Үйлс 17:22

ТОВЧ АГУУЛГА: Оршил үг сонсогчдын сонирхлыг татаж, сэдвээ тодотгохын зэрэгцээ яриа тань чухал гэдгийг ойлгуулахаар байх ёстой.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Сонирхол татах. Сонирхол татахуйц үг, асуулт, болсон явдал, мэдээ мэдээлэл зэргээс сонгож хэлээрэй.

  • Сэдвээ тодотгох. «Миний ярианы сэдэв болон зорилго оршил үгнээс маань тодорхой ойлгогдож байна уу?» гэж өөрөөсөө асуугаарай.

  • Чухал гэдгийг ойлгуулах. Сонсогчдын хэрэгцээнд тохируулж яриарай. Таны ярьж буй сэдэв амьдралд нь хэрэгтэй гэдгийг оршил үг тань тодорхой харуулах ёстой.