ХИЧЭЭЛ 13
Амьдралд хэрэгтэйг ойлгуулах
Исаиа 48:17
ТОВЧ АГУУЛГА: Яриа тань сонсогчдын амьдралд ямар ач тустайг ойлгуулж, хэрхэн хэрэгжүүлэхийг зааж өгөөрэй.
ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?
-
Сонсогчдоо бодох. Таны ярих зүйл сонсогчдод тань яагаад хэрэгтэйг эргэцүүлээрэй. Ярианы аль хэсэг нь тэдэнд илүү хэрэгтэйг бодоорой.
-
Сонсогчдодоо хамааруулж ярих. Ярианыхаа бүр эхнээс өөрт нь хэрэгтэй зүйл ярьж байгааг ойлгуулах хэрэгтэй. Гол санаа бүрийг тайлбарлахдаа хэрхэн хэрэгжүүлэхийг зааж өгөөрэй. Сонсогчид юу хийхээ тодорхой ойлгосон байх ёстой.