Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 15

Итгэлтэй ярих

Итгэлтэй ярих

1 Тесалоник 1:5

ТОВЧ АГУУЛГА: Ярьж байгаа зүйл тань үнэн бөгөөд чухал гэдэгт бат итгэлтэй байгаагаа илэрхийлээрэй.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Сайтар бэлдэх. Ярианыхаа гол санаануудыг ойлгож, үнэн гэдгийнх нь баталгааг Библиэс мэдэж автлаа материалаа гүнзгий судлаарай. Гол санаануудыг цөөн хэдэн энгийн үгээр илэрхийлж үзээрэй. Сонсогчдын тань амьдралд ямар хэрэгтэйг бодоорой. Бурхнаас агуу хүчийг нь гуйн залбираарай.

  • Итгэлтэйг тань харуулах үг сонгох. Ном хэвлэл дээр байгааг үг үсэггүй давтахын оронд өөрийн үгээр хэлээрэй. Бат итгэлтэйг тань харуулах үг хэллэгийг сонгоорой.

  • Чин сэтгэлээсээ чухалчлан ярих. Сонсогдохоор чанга яриарай. Эвгүй сэтгэгдэл төрүүлэхээргүй бол сонсогчдынхоо нүд рүү хараарай.