ХИЧЭЭЛ 20
Үр нөлөөтэй дүгнэлт
Номлогчийн үгс 12:13, 14
ТОВЧ АГУУЛГА: Сонсогчдыг сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх хүсэлтэй болгон зоригжуулаарай.
ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?
-
Сэдэвтэйгээ холбох. Гол санаа болон сэдвийг давтах юм уу ойролцоо утгатай үгээр хэлээрэй.
-
Уриалах. Юуг, яагаад хийх хэрэгтэйг тодорхой хэлээрэй. Чин сэтгэлээсээ, итгэлтэй яриарай.
-
Энгийн үгээр, товчхон хэлэх. Өмнө нь яриагүй шинэ гол санааг дүгнэлтэндээ оруулж болохгүй. Аль болох цөөн үгээр, үйл хэрэгт уриалж дүгнээрэй.