Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 4

Библиэс уншихын өмнө оновчтой оршил хэлэх

Библиэс уншихын өмнө оновчтой оршил хэлэх

Матай 22:41–45

ТОВЧ АГУУЛГА: Библиэс уншихын өмнө сонсогчдынхоо сэтгэлийг бэлдээрэй.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Библийн зүйлийг ямар зорилгоор уншихаа бодох. Тухайн зүйлээс онцолмоор байгаа санаагаа урьдчилан бодоорой. Сонсогчдын анхаарлыг тэр санаа руугаа хандуулах оршил үг зохиогоорой.

  • Библид үндэслэн ярьж байгаагаа хэлэх. Бурханд итгэдэг хүнтэй ярихдаа Библи бол Бурхны Үг гэдгийг онцлоорой. Ингэснээр зааж байгаа сургаал тань хүнийх биш, Бурхных гэдгийг ойлгуулж чадна.

  • Библийн зүйлийг унших хүсэл төрүүлэх. «Библийн энэ зүйл ийм асуултад хариулна, ийм асуудлыг шийдэхэд тусална, энэ зарчмын үнэнийг харуулна» гэх маягаар сонирхол татахуйц оршил үг хэлээрэй.