Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 6

Библийн зүйлийг тодорхой тайлбарлах

Библийн зүйлийг тодорхой тайлбарлах

Ёохан 10:33–36

ТОВЧ АГУУЛГА: Библийн зүйлийг уншаад тайлбарлахгүйгээр шууд дараагийн санаа руу орж болохгүй. Тухайн Библийн зүйл, таны онцолж байгаа санаатай ямар холбоотойг сонсогчид тодорхой ойлгож байх ёстой.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Гол үгийг онцлох. Библиэс уншсаныхаа дараа ярианыхаа гол санаатай шууд холбоотой үгийг онцлоорой. Тухайн үгийг өөрөө давтаж хэлэх юм уу сонсогчдоор олуулахын тулд асуулт тавиарай.

  • Чухал санааг тодруулах. Тодорхой оршил хэлээд Библийн зүйл уншсан бол дараа нь тухайн зүйлийн гол үгийг оршилтойгоо холбон тайлбарлаарай.

  • Энгийн болгож тайлбарлах. Гол санаатай шууд хамааралгүй зүйлийг ярих хэрэггүй. Тодорхой, ойлгомжтой тайлбарлахын тулд сонсогчдынхоо тухай бодоорой. Тэд тухайн сэдвийн талаар аль хэр мэддэг вэ? Үүнийг тооцож үзээд хэр их мэдээлэл оруулахаа шийдээрэй.