Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 8

Сургамжтай жишээ

Сургамжтай жишээ

Матай 13:34, 35

ТОВЧ АГУУЛГА: Гол санааг онцлох ойлгомжтой, энгийн жишээ татаж заах чадвараа сайжруулаарай.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Энгийн жишээ татах. Есүсийг дуурайн ярвигтай санааг энгийн үгээр тайлбарлаарай. Ойлгоход саад болох нарийн ширийн мэдээлэл нэмэх шаардлагагүй. Жишиж байгаа зүйлс тань хоорондоо яг таг тохирч байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв зөрвөл сонсогчдын анхаарлыг сарниулах аюултай.

  • Сонсогчдоо бодох. Сонсогчдын мэддэг, сонирхдог зүйлээр жишээ татаарай. Эвгүй байдалд оруулж, сэтгэлийг нь эмзэглүүлэх жишээ татахаас болгоомжлоорой.

  • Гол санааг онцлох. Туслах санааг биш, гол санааг онцлох жишээ татаарай. Сонсогчид таны татсан жишээг төдийгүй сургамжийг нь санаж байх ёстой.