Skip to content

Гарчиг руу орох

Удирдах Зөвлөлийн захидал

Удирдах Зөвлөлийн захидал

«Та нар ... багш болсон байх учиртай» (Евр. 5:12). Орчлонт ертөнцийн хамгийн агуу Багш Ехова, өөрийнх нь тухай бусдад зааж сургах ажилд биднийг урьж байна гээд бодохоор хэчнээн сайхан бэ! Гэр бүлдээ, хуралдаа, дэлгэрүүлэх ажлын талбарт Еховагийн тухай үнэнийг заана гэдэг бол хосгүй завшаан бөгөөд туйлын хариуцлагатай ажил юм. Энэ даалгавраа амжилттай биелүүлье гэвэл яах хэрэгтэй вэ?

Тимотод бичсэн Паулын захидалд энэ асуултын хариу бий. Тэрээр: «Ариун судрыг олны өмнө унших, бусдыг ятгах, зааж сургахыг анхаарч байгаарай. ... Ингэвэл өөрийгөө ч, сонсогчоо ч аварна» гэжээ (1 Тим. 4:13, 16). Та бүхэн амь аврах мэдээг бусдад түгээдэг учраас унших, заах чадвараа сайжруулсаар байх нь амин чухал юм. Зорилгодоо хүрэхэд тань энэхүү товхимол тусална. Зарим онцлогийг нь авч үзье.

Хичээл бүрийн эхэнд заасан Библийн зүйлээс тухайн хичээлтэй холбоотой зарчим юм уу жишээг уншаарай.

Ехова бол хамгийн агуу «Багш» (Ис. 30:20). Энэхүү товхимол чадвараа сайжруулахад тань тусална. Гэхдээ бидний тунхагладаг мэдээний Эх булаг бол Ехова гэдгийг битгий мартаарай. Ехова л хүмүүсийг өөр лүүгээ татдаг (Ёох. 6:44). Тиймээс залбирч агуу хүчийг нь гуйж байгаарай. Бурхны Үгийг цаг үргэлж ашиглаарай. Сонсогчдын анхаарлыг өөр лүүгээ биш, Ехова руу хандуулаарай. Еховаг халуунаар хайрладаг болгохыг зориорой.

Бурхнаас хүн төрөлхтөнд өгсөн хамгийн чухал мэдээг түгээж, заах ажилд уригдсан та бүхэн «Бурхны өгдөг хүчинд» найдвал заавал амжилтад хүрнэ (1 Петр 4:11).

Хамтран зүтгэгч нар тань,

Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл