Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Тослогдсон хүн бүрийг Бурхан «тамгалж», «барьцаа» өгсөн гэдгийг юу гэж ойлгох вэ? (2 Кор. 1:21, 22).

Эрт цагт бичиг баримтыг баталгаажуулахын тулд тамгатай бөгжөө шавар юм уу лаван дээр дардаг байжээ

Барьцаа: 2 Коринт 1:22-т «барьцаа» гэж орчуулсан грек үг нь «хууль зүй, худалдаа бизнесийн нэр томьёо» бөгөөд «урьдчилгаа мөнгө, дэнчин гэсэн утгатай. Энэ бол гэрээний заалтуудыг хууль ёсоор баталгаажуулах, гэрээг хүчин төгөлдөр болгох зорилгоор тодорхой хувийг урьдчилан өгдөг төлбөр юм» гэж нэгэн тайлбар тольд бичжээ. Тослогдогсод үлдсэн төлбөр буюу шагналаа хэзээ бүрэн авах вэ? Үл муудах тэнгэрийн биеийг «өмсөж», үхэшгүй мөнхийн амьтай болохоороо авна (2 Кор. 5:1–5; 1 Кор. 15:48–54).

Орчин цагийн грек хэлний сүйн бөгж гэдэг үг дээрх үгтэй холбоотой. Тэгэхлээр тослогдогсдыг Христийн эхнэр болно гэж зүйрлэн хэлсэн нь үүнтэй тохирч байна (2 Кор. 11:2; Илч. 21:2, 9).

Тамга: Дээр үед тухайн эд зүйлийг өөрийн өмч болохыг баталж эсвэл тухайн баримт бичиг, гэрээ хэлэлцээрийг жинхэнэ гэж батлахын тулд гарын үсэг зурахын оронд тамга дардаг байв. Тослогдогсдын тухайд гэвэл Бурхан тэднийг өөрийн эзэмшил болгон ариун сүнсээрээ нэг ёсондоо тамгалсан (Еф. 1:13, 14). Гэхдээ энэ тамга тухайн хүнийг эцсээ хүртэл үнэнч байгаад нас бартал эсвэл агуу их гай гамшиг эхэлтэл хүчин төгөлдөр байна (Еф. 4:30; Илч. 7:2–4).