Skip to content

Гарчиг руу орох

Санаж байна уу?

Санаж байна уу?

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.

Цагаач эцэг эхчүүд хүүхдээ Еховатай дотно болгохын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хүүхдүүд сургууль дээрээ, мөн орчин тойрныхоо хүмүүсээс хэлийг нь амархан сурчихдаг. Нэгээс илүү хэл мэддэг байх нь хүүхдэд хэрэгтэй байж болох юм. Эцэг эхчүүд дараах зүйлийг бодож үзэх хэрэгтэй. Хүүхдүүд маань аль хуралд явбал үнэнийг илүү сайн ойлгож Еховатай дотносох бол? Тухайн нутгийн хэлний хуралд уу эсвэл эх хэлнийхээ хуралд уу? Гэрч эцэг эхчүүд хүүхдийнхээ эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавих учиртай (хц17.05, х. 9-11).

Есүс Петрээс «Чи намайг эдгээрээс илүү хайрладаг уу?» гэж асуусан. «Эдгээр» гэдгээр юуг хэлсэн бэ? (Ёох. 21:15).

Загас юм уу загасчлахыг хэлсэн бололтой. Есүсийг нас барсны дараа Петр хуучин ажлаа хийх болжээ. Тэр нь загас барих ажил байлаа. Еховагийн Гэрчүүд алба ажлаа хэр чухалд үздэгээ шалгах хэрэгтэй (хц17.05, х. 22, 23).

Элиас Хуттер еврей хэл сурах хүсэлтэй хүмүүст туслахын тулд ямар арга хэрэглэсэн бэ?

Еврей хэлээрх Библийн үгийг угтвар, дагавраас нь болоод ялгахад амаргүй байв. Тэрээр еврей хэлний үгийн язгуурыг ялгаж чаддаг болоход нь оюутнуудад туслахыг хүсжээ. Тэгээд үгийн язгуурыг тод үсгээр, угтвар дагаврыг бүдэг үсгээр хэвлэсэн байна. Тайлбартай «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга» энэ аргыг хэрэглэсэн байдгийг зүүлтээс нь харж болно (хцн17.3, х. 11, 12).

Еховагийн Гэрчүүд аюултай этгээдээс өөрийгөө хамгаалах зорилгоор галт зэвсэг эзэмших эсэхээ шийдэхдээ ямар зарчмыг бодох хэрэгтэй вэ?

Заримыг нь дурдвал: Бурхан хүний амийг ариун гэж үздэг. Есүс дагалдагчдадаа өөрийгөө хамгаалах зорилгоор илд агс гэж хэлээгүй (Лук 22:36, 38). Бид илдээ анжисны хошуу болгоно. Амь бол эд зүйлээс илүү үнэтэй. Бид бусдыгаа боддог, үлгэр дуурайл болохыг хүсдэг (2 Кор. 4:2) (хц17.07, х. 31, 32).

Есүсийн дэлхий дэх амьдралын эхэн үеийн талаар Матай Лук нарын бичсэн тэмдэглэл яагаад ялгаатай байдаг вэ?

Матай Иосефыг голлон анхаарсан. Тухайлбал Мариаг жирэмсэн болоход, Египет рүү зугт гэхэд, Израйл руу буцаж оч гэхэд Иосеф хэрхэн хүлээж авсныг бичжээ. Лук Мариаг голлон анхаарсан. Жишээ нь, Мариа Елизабет дээр очсон, сүмд үлдэж хоцорсон хүү Есүстээ юү гэж хэлснийг бичжээ (хц17.08, х. 32).

Библи ямар саадыг давсан бэ?

Библид бичсэн үг хэллэгийн утга цагийн аясаар өөрчлөгдсөн. Улс төрийн өөрчлөлт тухайн үед түгээмэл байсан хэлэнд нөлөөлсөн. Библийг түгээмэл хэлээр орчуулах ажил эсэргүүцэлтэй тулгарсан (хц17.09, х. 19-21).

Хайрын дотроос хамгийн агуу нь ямар хайр вэ?

Библийн зарчимд үндэслэдэг агапи хайр хамгийн агуу нь. Үүнд элгэмсэг дотно, өрөвч нинжин сэтгэл ч багтдаг, амин хувиа хичээлгүй бусдын төлөө гэсэн сайн үйлс ч ордог (хц17.10, х. 7).