Skip to content

Гарчиг руу орох

Санаж байна уу?

Санаж байна уу?

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.

Есүс алагчлах үзлийг ялахад тустай ямар сургаал айлдсан бэ?

Христийн үед алагчлах үзэлтэй иудей хүн олон байжээ. Есүс даруу байхын чухлыг онцолж, яс үндсээрээ бахархах үзлийг буруушаасан. Мөн бие биеэ ах дүү гэж үзэхийг дагалдагчдадаа захисан.—хц18.06, х. 9, 10.

Бурхан яагаад Амласан газар луу орохыг Мосед зөвшөөрөөгүй вэ? Энэ явдал ямар сургамжтай вэ?

Мосе Ехова Бурхантай дотно байсан (Д.хууль 34:10). Израйлчууд 40 жил цөлөөр тэнүүчилсний эцэст уух усгүй гэж хоёр дахь удаагаа гомдолложээ. Мосе Еховагийн тушааснаар хадтай ярихын оронд хадыг цохисон. Тэрээр зааврыг нь дагаагүй эсвэл гайхамшиг үйлдсэн Бурхнаа алдаршуулаагүй учраас Бурхан түүнд хилэгнэжээ (Тоол. 20:6–12). Энэ явдал бидэнд сургамжтай. Еховад дуулгавартай байж, түүнийг алдаршуулах нь үнэхээр чухал ажээ.—хц18.07, х. 13, 14.

Хүнийг гаднаас нь хараад дүгнэх нь зөв үү?

Хүн бусдыг дүгнэхдээ яс үндэс, эд хөрөнгө, нас сүүдрийг нь харгалзан үзэх хандлагатай байдаг. Энэ гурван зүйл бидний үзэл бодолд нөлөөлдөг. Хэнийг ч алаг үздэггүй Бурхнаа дуурайх нь маш чухал (Үйлс 10:34, 35).—хц18.08, х. 8-12.

Үнэнч ахмадууд бусдад хэрхэн тусалж болох вэ?

Ахмадуудын ажил үүрэг өөрчлөгдлөө ч Бурхан тэднийг урьдын адил өндөр үнэлдэг. Тэд ч бусдын төлөө ихийг хийж чадна. Жишээ нь хурлынхны итгэгч бус ханьд санаа тавих, идэвхгүй болсон хүнд туслах, Библийн хичээл заах, үйлчлэлээ өргөжүүлэх боломжтой.—хц18.09, х. 8-11.

Заах ажлын багажны хайрцагт маань юу байдаг вэ?

Нэрийн хуудас, урилга, хэрэглэхэд хялбар найман танилцуулга, «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүл бий. Мөн хэдэн товхимол, Библи судлахад зориулсан хоёр ном болон «Библийг яагаад судлах хэрэгтэй вэ?» гэх зэргийн дөрвөн видео байгаа.—хц18.10, х. 16.

Сургаалт үгс 23:23-т бичсэнээр үнэнийг хэрхэн «худалдаж авах» вэ?

Бид үнэнийг мэдэж авахын тулд мөнгө төлдөггүй. Гэхдээ цаг заваа зориулж, хүчин чармайлт гаргадаг.—хц18.11, х. 4.

Хосеа Гомерт хэрхэн хандсан бэ? Эндээс бид юу ойлгох хэрэгтэй вэ?

Гомер нэг биш удаа завхайрсан ч Хосеа уучилснаар барахгүй түүнээс салаагүй. Гэрч эхнэр нөхөр хоёрын хэн нэг нь завхайрсан бол буруугүй нь буруутайгаа уучилж болно. Хэрэв тэд секс хийсэн бол салах үндэслэл хүчингүй болно.—хц18.12, х. 13.