«Тэвчээртэйгээр үр тариа ургуулдаг хүнийг» Ехова хайрладаг
«Сайн хөрсөнд унасан үр бол үгийг сонсоод зөв зүрх сэтгэлдээ хүлээн авч, эрхэмлэж, тэвчээртэйгээр үр тариа ургуулдаг хүн юм» (ЛУК 8:15).
ДУУ: 44, 10
1, 2. а) Сайн мэдээг хүлээж авдаггүй газар дэлгэрүүлдэг үнэнч итгэл нэгтнүүдээ хараад бид яадаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Есүс «нутаг усандаа» дэлгэрүүлэх талаар юу хэлсэн бэ? (Зүүлт үзнэ үү).
АНУ-д амьдардаг Сэржо Олинда хоёр 80 гарч явна. Тэд эхлэгчээр үйлчилдэг. Сүүлийн үед хөл нь өвдөөд явахад улам хэцүү болжээ. Гэлээ ч өглөө эрт хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй талбай руу явган явж 7 цагт очиж заншжээ. Тэгээд автобусны буудлын ойролцоо зогсоод хүмүүст байгууллагынхаа ном хэвлэлийг өгдөг. Хүмүүсийн ихэнх нь тоодоггүй ч өөрсдийг нь харсан хэнд ч инээмсэглэл бэлэглэн зогссоор л байдаг. Өдөр болоход хоёулаа аажуухан яваад гэртээ харина. Маргааш нь өглөөний 7 цагт нөгөө талбайдаа ирж зогсоно. Энэ үнэнч хос бүтэн жилийн турш 7 хоногийн 6 өдрийг Хаант төрийн тухай мэдээ дэлгэрүүлэхэд зориулсаар хэдэн арван жил болж байна.
2 Сэржо Олинда хоёр шиг үнэнч ах эгч нар маань дэлхийн * Еховад тууштай үйлчлэхээр олон хүний, тэр байтугай туршлагатай хүмүүсийн урам сэргэдэг. Дүүрэг хариуцагчдын хэлсэн үгнээс дурдвал: «Би туршлагатай ах эгч нартай дэлгэрүүлэхээрээ эрч хүчтэй болдог»; «Үнэнч ах эгч нараа харахлаар тууштай, зоригтой үйлчлэх урам ордог»; «Үлгэр дуурайл болсон тэднийг харахаар сэтгэл хөдөлдөг» гэжээ.
өнцөг булан бүрд бий. Хүмүүс тоохгүй байсан ч тэд олон арван жил тэвчээртэй дэлгэрүүлж байна. Та тэдний нэг бол яахын аргагүй магтаал хүлээх зохистой.3. Ямар гурван асуултын хариуг мэдэж авах вэ? Яагаад?
3 Есүсийн даалгасан дэлгэрүүлэх ажлыг шантрахгүй хийхийн тулд дараах гурван асуултын хариуг мэдэж авъя. Бид заримдаа яагаад сэтгэлээр унадаг вэ? Хэрхэн үр тариа ургуулах вэ? Тэвчээртэйгээр үр тариа ургуулсаар байхын тулд яах хэрэгтэй вэ?
ЯАГААД СЭТГЭЛЭЭР УНАЖ МЭДЭХ ВЭ?
4. а) Паул иудейчүүдэд хавчигдаад яасан бэ? б) Паул яагаад зовж шаналсан бэ?
4 Хүмүүс нь сайн мэдээг хүлээж авахдаа тааруу газар дэлгэрүүлээд та сэтгэлээр унаж байсан бол элч Паулыг ойлгох байх. Тэрээр 30-аад жил үйлчлэхдээ Христийн шавь болоход нь олон хүнд тусалсан (Үйлс 14:21; 2 Кор. 3:2, 3). Гэхдээ л Христийн дагалдагч болоогүй иудейчүүд өдий төдий байв. Иудейчүүд Паулыг эсэргүүцэж, тэр ч байтугай хяхаж хавчдаг байлаа (Үйлс 14:19; 17:1, 4, 5, 13). Паул яасан бол? Тэрээр: «Би туйлын их энэлэн шаналж, байнга зовж байна» хэмээн бичжээ (Ром 9:1–3). Паул яагаад зовж шаналсан бэ? Тэрээр дэлгэрүүлэх ажилд дуртай, хүмүүст хайртай байв. Иудейчүүдэд чин сэтгэлээсээ санаа тавьж Бурхны энэрэнгүй сэтгэлийг мэдрүүлэх гэсэн боловч үл тоомсорлоход нь ихэд харамсан шаналжээ.
5. а) Бид ямар учраас хүмүүст дэлгэрүүлдэг вэ? б) Заримдаа бид яагаад сэтгэлээр унадаг вэ?
5 Бид хүмүүст Паултай адил санаа тавьдаг учраас сайн мэдээ дэлгэрүүлдэг (Мат. 22:39; 1 Кор. 11:1). Еховад үйлчлэхээр шийдсэн хүн ямар их ивээл хүртдэгийг биеэрээ үзсэн учраас тэр шүү дээ. Хэсгийнхээ хүмүүсийн олж харахгүй байгаа тэр л зүйлийг мэдүүлэх юм сан гэж хүсдэг. Тийм учраас Еховагийн тухай, хүн төрөлхтний талаарх санаа зорилгынх нь тухай үнэнийг мэдэж авахыг хүмүүст уриалсаар байдаг. Үнэндээ бол «Танд маш гоё бэлэг авчирлаа. Үүнийг ав л даа» гэж гуйж байгаатай адил юм. Хэрвээ өгсөн бэлгийг маань авахгүй бол Паул шиг «зовох» нь ойлгомжтой. Энэ нь Бурханд итгэхгүй байгаа хэрэг биш, харин дэлгэрүүлэх ажилд зүрх сэтгэлээ зориулсан учраас тэр юм. Заримдаа ийнхүү сэтгэлээр унадаг ч дэлгэрүүлсээр байдаг. Эхлэгчээр 25 жил үйлчилж буй Элена: «Дэлгэрүүлэх амаргүй. Гэхдээ л үүнээс илүү сайхан ажил байхгүй» гэж ярьсныг олон хүн хүлээн зөвшөөрөх биз ээ.
ХЭРХЭН ҮР ТАРИА УРГУУЛАХ ВЭ?
6. Ямар асуултыг авч үзэх вэ?
6 Хаана ч үр өгөөжтэй үйлчлэх боломжтой гэдэгт итгэх хэрэгтэй. Яагаад? Энэ асуултад хариулахын тулд Есүсийн хэлсэн «тариа будаа ургуулдаг үрийн» тухай хоёр жишээг авч үзье Мат. 13:23). Эхнийх нь усан үзмийн модны тухай жишээ юм.
(7. а) «Усан үзмийн мод», «мөчир», түүнийг арчилж ургуулагч нь хэн бэ? б) Ямар асуултын хариуг мэдэх хэрэгтэй вэ?
7 Ёохан 15:1–5, 8-ыг уншина. Есүс шавь нартаа «Та нар их жимс ургуулдаг бол, миний шавь гэдгээ баталдаг бол Эцэг минь алдаршина» гэж хэлснийг анхааръя. Тэрээр өөрийгөө «усан үзмийн жинхэнэ мод» гээд энэ модыг Ехова «арчилж ургуулдаг» гэсэн. Харин шавь нараа мөчиртэй нь адилтгажээ. * Тэгвэл Христийн дагалдагчдын ургуулах ёстой жимс гэдэг нь юу вэ? Есүс ёгт үлгэрээрээ тодорхой хэлээгүй ч энэ асуултад хариулахад тус болох нарийн ширийн зүйлийг хэлж өгсөн.
8. а) Энэ жишээнд гардаг «жимс ургуулах» гэдэг нь шавь бэлдэхтэй холбоогүй гэхийн учир юу вэ? б) Ехова биднээс юу шаарддаггүй вэ?
8 Есүс: «Жимс ургуулдаггүй мөчир болгоныг минь тайрч хаядаг» гэж Эцгийнхээ талаар хэлжээ. Өөрөөр хэлбэл, жимс ургуулахгүй л бол Ехова биднийг үйлчлэгчээ гэж үзэхгүй гэсэн үг (Мат. 13:23; 21:43). Гэхдээ энэ жишээнд гардаг «жимс ургуулах» гэдэг ойлголт шавь бэлдэхтэй холбоогүй (Мат. 28:19). Яагаад гэвэл сайн мэдээг хүлээж авдаггүй газар үнэнчээр дэлгэрүүлдэг Гэрчүүд олон бий. Тэднийг жимс ургуулдаггүй мөчир гэж үзэх нь зүйд нийцэхгүй! Яагаад? Бид хүмүүсийг хүчээр шавь болгож чадахгүй. Тэгээд ч хүч хүрэхгүй юмаа хийж чадаагүй үйлчлэгчээ «тайрч хаях» нь хайр халамжтай Бурхны хувьд байж боломгүй зүйл юм. Ехова биднээр хүч хүрэх юмыг л хийлгэдэг (Д.хууль 30:11–14).
9. а) Ямар ажлыг «жимс ургуулахтай» зүйрлэж болох вэ? б) Ямар жишээ авч үзэх вэ?
9 Тэгвэл бидний ургуулах ёстой жимс гэж юу вэ? Хүн бүрийн хийж чадах ажил гэдэг нь тодорхой. Ехова үйлчлэгч бүрдээ ямар ажил даалгасан бэ? Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг даалгасан * (Мат. 24:14). Тариачны тухай жишээ үүнийг баталдаг. Есүсийн хэлсэн энэхүү хоёр дахь жишээг авч үзье.
10. а) Энэ жишээнд гардаг үр, хөрс гэж юу вэ? б) Буудайн түрүүнээс юу боловсордог вэ?
10 Лук 8:5–8, 11–15-ыг уншина. Тариачны тухай жишээнд гардаг үр нь «Бурхны үг» буюу Хаант төрийн тухай мэдээ юм. Хөрс нь хүний сэтгэл зүрх юм. Сайн хөрсөнд унасан үр нь үндэслэж, соёолоход буудай ургаж «100 дахин их ургац өглөө». Буудайн түрүүнээс юу боловсордог вэ? Жижигхэн түрүү юү? Үгүй, харин шинэ үр боловсорно. Тэр үрээс дахиад буудай ургана. Энэ жишээнээс харвал нэг үр зуу болж олширсон. Энэ нь бидний дэлгэрүүлэх ажилтай ямар холбоотой вэ?
11. а) Тариачны тухай жишээ дэлгэрүүлэх ажилтай ямар холбоотой вэ? б) «Тэвчээртэйгээр үр тариа ургуулна» гэж яахыг хэлдэг вэ?
11 Тариачны тухай жишээ дэлгэрүүлэх ажилтай ямар холбоотойг ойлгохын тулд харьцуулж бодъё. Олон жилийн өмнө Гэрчүүд юм уу эцэг эх тань Бурхны Хаант төрийн тухай мэдээг танд дуулгасан. Тэд сайн хөрсөнд үр суулгасан гэсэн үг. Хаант төрийн тухай мэдээ таны зүрхэнд үр адил соёолохыг тэд хараад баярласан. Тэр үр ургаж * Чухам яаж? Та бусдад Бурхны Хаант төрийн тухай ярих болгондоо зүрхэнд тань суулгагдсан үрийг цацаж байгаа хэрэг юм (Лук 6:45; 8:1). Тэгэхээр Бурхны Хаант төрийн тухай мэдээг дэлгэрүүлээд л байвал «тэвчээртэйгээр үр тариа ургуулж» байна гэсэн үг.
томроод үр жимс гаргахад бэлэн болсон. Дээр ярьснаар, буудайн түрүүнээс түрүү ургадаг юм биш, харин үр боловсордог. Үүн шиг, та шинэ шавь төрүүлээгүй, харин шинэ үр ургуулж байгаа.12. а) Усан үзмийн мод болон тариачны тухай жишээнээс юу ойлгож болох вэ? б) Энэ нь танд ямар ач тустай вэ?
12 Усан үзмийн мод болон тариачны тухай жишээнээс ямар сургамж авах вэ? Жимс ургуулах эсэх маань хэсгийн хүмүүс хүлээж авах уу, үгүй юү гэдгээс бус, бидний үнэнч эсэхээс шалтгаалахыг эдгээр жишээнээс ойлгож болно. Паул бас ийм утгатай үг хэлсэн. Тэрээр: «Хүн бүр хийсэн ажлынхаа төлөө шагнуулна» гэжээ (1 Кор. 3:8). Ехова биднийг ажлаа хийсэн гэж шагнахаас бус, ажлын үр дүнг харж шагнахгүй. 20 жил эхлэгчээр үйлчилж буй Матилда: «Ехова хичээл зүтгэлийг маань үнэлж шагнадаг гэж бодохоор үнэхээр баярладаг» гэж хэлжээ.
ЯАВАЛ «ТЭВЧЭЭРТЭЙГЭЭР ҮР ТАРИА УРГУУЛАХ» ВЭ?
13, 14. Ром 10:1, 2-т бичсэнээр, Паул яагаад Хаант төрийн тухай мэдээг хүлээж авдаггүй хүмүүст дэлгэрүүлсээр байсан бэ?
13 Яавал «тэвчээртэйгээр үр тариа ургуулах» вэ? Дээр ярьсанчлан, иудейчүүд Хаант төрийн тухай мэдээг хүлээж аваагүйн улмаас Паул сэтгэлээр унасан. Гэлээ ч тэдэнд дэлгэрүүлэхээ болиогүй. Тэдний талаар ямар бодолтой байгаагаа Ром дахь дагалдагчдад илгээсэн захидалдаа бичихдээ «Би тэднийг аврагдаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж, Бурхнаас шаргуу гуйдаг. Тэд Бурханд хичээл зүтгэлтэй үйлчилдгийг би гэрчилнэ. Гэхдээ тэд Бурхны Ром 10:1, 2). Паул яагаад тэдэнд дэлгэрүүлсээр байсан бэ?
талаар үнэн зөв мэддэггүй» гэжээ (14 Нэгдүгээрт, «Чин сэтгэлээсээ хүсдэг» хэмээн бичжээ. Иудейчүүдийг аврагдаасай гэсэндээ дэлгэрүүлдэг байжээ (Ром 11:13, 14). Хоёрдугаарт, «Бурхнаас шаргуу гуйдаг» гэсэн. Хаант төрийн тухай мэдээг хүлээж авахад нь иудей хүн бүрд туслаач гэж Бурхнаас гуйж байжээ. Гуравдугаарт, «Тэд Бурханд хичээл зүтгэлтэй үйлчилдэг» гэж бичсэн. Паул сайн талыг нь харж, Еховад үйлчлэх ирээдүйтэй гэж үзэж байв. Идэвх зүтгэлтэй тэр иудейчүүд Христийн сайн шавь болж чадна гэдгийг Паул мэдэж байсан.
15. Паулыг хэрхэн дуурайх вэ? Жишээ хэлнэ үү.
15 Паулыг хэрхэн дуурайх вэ? Нэгд, «мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүн олохыг үнэхээр хүсэх хэрэгтэй. Хоёрт, чин сэтгэлтэй хүмүүс мэдээг маань хүлээж аваасай гэж залбирах нь зүйтэй (Үйлс 13:48; 16:14). Эхлэгчээр 30-аад жил үйлчилж буй Силвана: «Би дэлгэрүүлэх хэсэг рүүгээ явахдаа өөдрөг байхад туслаач гэж Еховагаас гуйдаг» гэсэн юм. Бид бас Еховад залбирч, тэнгэрийн элчүүдээ явуулан чин сэтгэлтэй хүнийг олоход туслаач гэж гуйдаг (Мат. 10:11–13; Илч. 14:6). 30 гаруй жил эхлэгчээр үйлчилж буй Роберт: «Айлын хүний амьдралыг мэддэг тэнгэрийн элчүүдтэй хамт ажиллах сайхан» гэжээ. Гуравт, хүний сайн талыг харах хэрэгтэй. 50 жилийн өмнө баптисм хүртсэн Карл гэдэг ахлагч: «Тухайн хүний чин сэтгэлтэй эсэхийг мэдэхийн тулд инээмсэглэл, зөөлөн харц эсвэл асуулт асуух гэх зэргийн өчүүхэн шинж тэмдгийг олж харахыг хичээдэг» хэмээн ярьсан. Тэгэхээр бид Паулыг дуурайн тэвчээртэйгээр үр тариа ургуулж чадна.
«ГАРАА БҮҮ БУУЛГА»
16, 17. а) Номлогчийн үгс 11:6-д бичсэн заавраас юу ойлгож болох вэ? б) Үр суулгах ажил маань биднийг ажигладаг хүмүүст нөлөөлдгийг харуулах жишээ хэлнэ үү.
16 Бидний тунхагладаг Хаант төрийн тухай мэдээ хүмүүсийн зүрх сэтгэлийг хөндөөгүй юм шиг санагдсан ч энэ ажлынхаа үр нөлөөг дутуу үнэлж болохгүй (Номлогчийн үгс 11:6-г уншина). Олон хүн биднийг сонсдоггүй ч ажигладаг. Цэвэр цэмцгэр хувцасладаг, эелдэг боловсон харьцдаг, халуун дотноор инээмсэглэдгийг маань анзаардаг. Биеэ зөв авч явааг хараад бидний талаар буруу бодож байсныгаа яваандаа ойлгож болох юм. Өгүүллийн эхэнд гарсан Сэржо Олинда хоёр үүнийг биеэрээ үзжээ.
17 Сэржо: «Бид хоёр өвдөөд нэг хэсэг талбайд очиж чадаагүй юм. Дараа нь очсон чинь хүмүүс: “Та хоёр минь яагаа вэ? Зөндөө саналаа” гэж байсан» хэмээн ярив. Олинда инээмсэглэн: «Автобусны жолооч нар бидэн рүү даллан, зарим нь суудал дээрээсээ “Сайн байна!” гээд хашхирч байсан. Бүр сэтгүүл авъя гэсэн» гэж ярьсан. Нэг эрэгтэй дугуйтай тавиурынх нь дэргэд очоод баглаа цэцэг өгч, ийм ажил хийдэгт нь талархлаа илэрхийлсэн нь өвгөн эмгэн хоёрын хувьд гэнэтийн бэлэг байлаа.
18. Та яагаад «тэвчээртэйгээр үр тариа ургуулахаар» шийдсэн бэ?
18 Гараа буулгалгүй Хаант төрийн үрийг суулгасаар байвал «бүх үндэстэнд» гэрчилж чадна (Мат. 24:14). Хамгийн гол нь Еховагийн сайшаалыг хүлээж байгаагаа мэдэхээс илүү баяр баясгалан гэж үгүй. Учир нь «тэвчээртэйгээр үр тариа ургуулдаг» бүх хүнийг Ехова хайрладаг!
^ д/м 2 «Нутаг усандаа» дэлгэрүүлэх нь амархан биш гэдгийг Есүс хүртэл хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнийг сайн мэдээний номыг бичигчид бүгдээрээ тэмдэглэн үлдээжээ (Мат. 13:57; Марк 6:4; Лук 4:24; Ёох. 4:44).
^ д/м 7 «Мөчрүүд» гэдгээр тэнгэрт амьдрах хүмүүсийг хэлсэн боловч энэ жишээ Бурхны үйлчлэгч бүрд хамаатай.
^ д/м 9 «Жимс ургуулах» гэдэгт «Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг» илэрхийлэх ч ордог. Гэхдээ энэ болон дараагийн өгүүллээр «уруулын жимс» буюу Хаант төрийн тухай мэдээ тунхаглахыг голлон авч үзнэ (Гал. 5:22, 23; Евр. 13:15).
^ д/м 11 Заримдаа Есүс шавь бэлдэх ажлыг тайлбарлахдаа тариа тарьж ургац хураах тухай жишээ татсан байдаг (Мат. 9:37; Ёох. 4:35–38).