Санаж байна уу?
Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.
Сайн дуулж сурахад тустай ямар дөрвөн арга байдаг вэ?
Дууныхаа номыг өөд нь бариад тэргүүнээ өргөн цэх зогсоно. Зөв амьсгална. Амаа том ангайж, чанга дуулбал илүү сайн дуулж чадна.— хц17.11, х. 5.
Израйл дахь хоргодох хотуудын байршил ба тийшээ очих замын талаар бодож үзвэл юу ойлгож болох вэ?
Израйлын хоргодох 6 хот тохиромжтой газар байрладгаас гадна сайн зассан замаар явж очдог байсан. Тиймээс тэр хотыг харьцангуй хурдан, түвэггүй олдог байв.—хц17.11, х. 14.
Есүсийн золиосыг яагаад Бурхны өгсөн агуу бэлэг гэж үздэг вэ?
Мөнх амьдрах хүслийг хангадаг, нүгэл үхлийн боолчлолоос чөлөөлөх чадалтай. Ехова Адамын үр удам бидэнд хайртай учраас Хүүгийнхээ амийг золиос болгон өгсөн.—хцн17.6, х. 6, 7.
Есүсийг амилуулахыг Дуулал 118:22-т хэрхэн зөгнөсөн бэ?
Иудейчүүд Есүсийг Мессиа гэж хүлээн зөвшөөрөөгүй учраас алсан. Гэхдээ Есүс «булангийн тулгуур чулуу» болох ёстой байв. Тийм учраас Бурхан түүнийг амилуулсан.—хц17.12, х. 9, 10.
Мессиагийн өвөг дээдэс болохын тулд ууган хүүгийн эрхтэй байх ёстой байсан уу?
Мессиагийн өвөг дээдсийн зарим нь айлын ууган хүү байхад, зарим нь ууган хүү биш байсан. Давид Иессийн ууган хүү биш байсан ч Мессиагийн өвөг болсон.—хц17.12, х. 14, 15.
Анагаах ухааны ямар аргыг Библид бичсэн байдаг вэ?
Мосегийн хуулиар, зарим өвчтөнийг тусгаарладаг байсан. Цогцост хүрсэн бол гараа угаах ёстой. Хүний ялгадсыг булах ёстой. Цус бүлэгнэх үйл явц тогтворжсон үед буюу найм хоногтойд нь хүүхдийн хөвчийг тасалдаг байв.—хцн18.1, х. 7.
Гэрч хүн өөрийгөө зохих ёсоор хайрлах нь яагаад зөв бэ?
Бид өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрлах ёстой (Марк 12:31). Нөхрүүд «эхнэрээ өөрийн бие шиг хайрлах ёстой» (Эф. 5:28). Харин өөрийгөө хэтэрхий их хайрлах нь буруу.—хц18.01, х. 23.
Бурхантай хэрхэн дотносох вэ?
Бурхны Үгийг судалж, эргэцүүлэн бодоод ажил хэрэг болгох хэрэгтэй. Бас Еховагийн агуу хүчээр удирдуулахын тулд оюун ухаан, зүрх сэтгэлээ бэлдэж, бусдын тусламжийг талархан хүлээж авах шаардлагатай.—хц18.02, х. 26.
Айлд очно гэж амласан бол яах ёстой вэ?
Урилга авсан бол хэлсэн үгэндээ хүрэх хэрэгтэй (Дуу. 15:4). Хөнгөн хуумгай хандаж болохгүй. Гэрийн эзэн зочдынхоо төлөө хоол унд хийх зэргээр хамаг сэтгэлээ зориулсан байж таарна.—хц18.03, х. 18.
Томилогдсон эрчүүд Тимотоос юу сурах хэрэгтэй вэ?
Тимот хүмүүст үнэн сэтгэлээсээ санаа тавьдаг, дэлгэрүүлэх ажлыг эн тэргүүнд тавьдаг, Бурхны үйл хэрэгт биеэ бүрэн дайчилдаг, сурсан зүйлээ хэрэгжүүлдэг, зүтгэлтэй хүн байсан. Бас Еховагийн агуу хүчинд найддаг байв. Ахлагчид гэлтгүй бид бүгдээрээ түүнийг дуурайх хэрэгтэй.—хц18.04, х. 13, 14.