Удирдах Зөвлөлийн шинэ гишүүн
2018 оны 1 дүгээр сарын 24-ний лхагва гарагт АНУ, Канадын Бетелийн гэр бүлийнхэн тусгай зарлал сонсоод баярласан юм. Кэннэт Күүк Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөлийн гишүүн болсон.
Күүк АНУ-ын Пеннсилвани мужид төрж өсжээ. Тэрээр ахлах сургуулиа төгсөх гэж байхдаа ангийнхаа хүүхдээс Бурхны тухай үнэнийг мэдээд 1980 оны 6 дугаар сарын 7-нд баптисм хүртсэн байна. 1982 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэгчээр үйлчлэх болсон. Хоёр жилийн дараа Бетелд уригдаж, 1984 оны 10 дугаар сарын 12-ноос Нью-Йоркийн Уолкиллд бетелчний гараагаа эхэлсэн.
Түүнээс хойш 25 жилийн турш хэвлэх үйлдвэр болон Бетел офист янз бүрийн ажил үүрэг гүйцэтгэж иржээ. 1996 онд Жэмитэй гэрлэж Уолкилл дэх Бетелд хамт үйлчлэх болсон. Тэд 2009 оны 12 дугаар сард Нью-Йоркийн Паттерсон дахь Харуулын цамхаг сургалтын төв рүү шилжсэн. Күүк тэнд очоод Захидал харилцааны хэлтэст ажиллах болжээ. Күүкийн гэр бүл 2016 оны 4 дүгээр сард Уолкиллд буцаж очоод удалгүй Нью-Йоркийн Брүүклинд шилжжээ. Таван сарын дараа Нью-Йоркийн Уорвик дэх байгууллагын төв рүү нүүв. Күүк 2017 оны 1 дүгээр сард Удирдах Зөвлөлийн Зохиогчийн хорооны туслахаар томилогдсон юм.