СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 21
«Хүний мэргэн ухаанд» бүү хууртагтун
«Хүний мэргэн ухаан бол Бурхны хувьд мунхаг хэрэг» (1 КОР. 3:19).
ДУУ 37 Бурхны бичүүлсэн ном
ТОЙМ *
1. Бурхны Үгээс бид юу мэдэж авдаг вэ?
АЛИВАА асуудлыг шийдэх боломж бидэнд бий. Учир нь бид Ехова гэдэг Агуу Багштай (Ис. 30:20, 21). «Чадварлаг болж», «аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдэхэд» хэрэгтэй бүхнийг Бурхны Үгээс мэдэж авдаг (2 Тим. 3:17). Библийн сургаалыг мөрдлөг болгож амьдардаг бол «хүний мэргэн ухааныг» дээдэлдэг хүмүүсээс илүү мэргэн болно (1 Кор. 3:19; Дуу. 119:97–100).
2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?
2 Хүний мэргэн ухаанд найдвал хүсэлдээ хөтлөгддөг. Үүнээс болоод ертөнцийнхөнтэй адилхан бодож сэтгэдэг, хийж үйлддэг болж магадгүй. «Сэрэмжтэй бай. ... Хүний зохиосон уламжлал, ... гүн ухаан, худал сургаалаар хэн нэгэн та нарыг олзолж авах вий» гэсэн сэрэмжлүүлэг Библид бий (Кол. 2:8). Олон нийтэд түгсэн хоёр «худал сургаалыг» энэ өгүүллээр үзье. Сургаал тус бүрийг ярилцахдаа хүний мэргэн ухаан яагаад мунхаг байдгийг, мөн Бурхны мэргэн ухаан яагаад юунаас ч илүү давуу байдгийг бодоцгооё.
ЁС СУРТАХУУНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ ӨӨРЧЛӨГДСӨН НЬ
3, 4. 20-р зууны эхээр АНУ-д ёс суртахууны тухай ойлголт хэрхэн өөрчлөгдсөн бэ?
3 АНУ-д 20-р зууны эхээр ёс суртахууны талаарх үзэл бодол ихээхэн өөрчлөгджээ. Гэрлэсэн хоёр л бэлгийн ажил хийж болно, сексийн тухай ил тод ярих нь зохимжгүй гэж урьд нь ихэнх хүн боддог байв. Гэвч энэ хэм хэмжээ алдагдсанаар ёс суртахууны асуудалд нийтээрээ хүлцэнгүй хандах болсон.
4 Дэлхийн I дайны хүнд бэрхийг туулсан хүмүүс 1920–1930-аад онд зугаа цэнгэл, эд мөнгийг илүү их 2 Тим. 3:4).
анхаарах болжээ. Мөн биеэ авч явах байдал, сексийн талаарх үзэл бодол нь эрс өөрчлөгдсөн. «Кино урлаг, театрын үзвэр, дуу хөгжим, ном зохиол, зар сурталчилгаа шалиг завхай сэдэвтэй болсон» гэж нэг судлаач хэлсэн байна. Энэ 10 жилийн хугацаанд бүжиг нь хуял тачаал хөдөлгөм, хувцас нь ил задгай болсон. Эцсийн өдрүүдэд хүмүүс «зугаацаж цэнгэхийг л боддог» болно гэсэн Библийн зөгнөл ийнхүү биелжээ (5. 1960-аад оноос ёс суртахууны хэм хэмжээ ямар болсон бэ?
5 Гэрлэхгүйгээр хамт амьдрах, ижил хүйстэнтэйгээ явалдах, гэр бүл салах зэрэг явдал 1960-аад оноос газар авсан. Бараг бүх төрлийн үзвэрээр сексийг улам бүр ил тод харуулах болов. Ёс суртахууны хэм хэмжээ уруудан доройтож, завхран гажуудсаны улмаас гэр бүлүүд салж сарних, хүмүүс сэтгэлдээ шарх олох, порнонд донтох нь ихэссэн. Нийгэм ингэж доройтсон нь «сексийн талаарх хэм хэмжээ гажуудсантай» холбоотой гэж нэг зохиолч бичжээ. Өөр нэг гашуун үр дагавар бол ДОХ гэх мэтийн бэлгийн замын халдварт өвчин тархсан явдал юм. Үнэн хэрэгтээ, хүний мэргэн ухаан мунхаг гэдгийг энэ бүхэн харуулж байна (2 Петр 2:19).
6. Сексийн талаарх хүмүүсийн үзэл бодол Сатаны хүсэлтэй хэрхэн нийцдэг вэ?
6 Сексийн талаарх хүмүүсийн энэ үзэл бодол Сатаны хүсэлтэй яв цав нийцдэг. Бурхан хүн төрөлхтөнд гэрлэлт, секс гэдэг нандин бэлгүүдийг өгсөн билээ. Гэтэл хүмүүс бэлгээ буруу ашиглаж байгааг Сатан хараад баярладаг нь лавтай (Эф. 2:2). Хүн төрөлхтөн садар самуун явдлын далайд живснээр Еховагийн өгсөн нөхөн үржихүйн бэлгийг бузарлаад зогсохгүй мөнх амьдрах боломжгүй болж байна (1 Кор. 6:9, 10).
БЭЛГИЙН ХАРЬЦААНЫ ЁС ЗҮЙН ТАЛААРХ БУРХНЫ ҮЗЭЛ БОДОЛ
7, 8. Бурхны мэргэн ухаан хүний мэргэн ухаанаас ямар ялгаатай вэ?
7 Хүний мэргэн ухааныг сайшаадаг хүмүүс Библид байдаг ёс суртахууны хэм хэмжээг амьдралаас тасархай гэж үздэг. «Бурхан хүнийг бэлгийн дур хүсэлтэй бүтээсэн юм бол яагаад хүслээ хангахыг хориод байгаа юм бэ?» гэж асуудаг. Хүн юу хүснэ, түүнийгээ хийх ёстой гэж үздэг учраас ингэж асуудаг. Кол. 3:5). Түүнээс гадна, Ехова гэрлэсэн эр эм хоёрт л бэлгийн дур хүслээ зөв зохистойгоор хангахыг зөвшөөрсөн (1 Кор. 7:8, 9). Эхнэр нөхөр хоёр Еховагийн өгсөн энэ бэлгийг эрхэмлэдэг бол харамсах, санаа зовох юмгүйгээр бэлгийн таашаал эдэлнэ. Харин садар самуун явдалтай хүмүүс тийм биш.
Харин Библид, хүссэн болгоноо хийх хэрэггүй, буруу юм хийх хүсэлтэйгээ тэмцээрэй гэсэн уриалга бий (8 Сексийн талаар зөв ойлголт өгдгөөрөө Бурхны мэргэн ухаан хүний мэргэн ухаанаас ялгаатай. Бэлгийн ажил биеийн жаргал эдлүүлдэг тухай Библид бичжээ (Сур. 5:18, 19). Гэхдээ «Биеэ хэрхэн захирахыг хүн бүр мэдэх ёстой. Тэгвэл та нар ариун байна, хүндэтгэл хүлээнэ. Харин Бурхныг мэддэггүй хүмүүс шиг тачаангуй байх ёсгүй» гэсэн (1 Тес. 4:4, 5).
9. а) 20-р зууны эхэн үед Еховагийн ард түмэн ямар заавар авсан бэ? б) 1 Ёохан 2:15, 16-д ямар мэргэн зөвлөгөө байдаг вэ? в) Ром 1:24–27-д жагсаасан ямар үйл хэргээс хол байх ёстой вэ?
9 20-р зууны эхэн үед хүмүүс «ёс суртахуунаа уландаа гишгэсэн» бол, Еховагийн ард түмэн тэдний үзэл бодлын нөлөөнд автаагүй (Эф. 4:19). Тэд Еховагийн тогтоосон хэм хэмжээг чанд баримтлахыг хичээж байлаа. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1926 оны 5 дугаар сарын 15-ны дугаарт «Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүний бодол санаа хиргүй тунгалаг, үйлс нь цэвэр ариун байх ёстой. Ялангуяа эсрэг хүйсийн хүнтэй харьцах үед энэ нь тун чухал» гэж бичжээ. Эргэн тойронд нь юу ч болж байсан, тэд Библид байдаг хамгийн дээд мэргэн ухаанаар удирдуулсан (1 Ёохан 2:15, 16-г уншина). Бурхны Үг бидэнд байдаг нь юутай их завшаан бэ! Ёс суртахууны талаарх хүний мэргэн ухааныг дагахгүй байхад тустай мэдээллийг цаг тухайд нь өгдөг Еховадаа талархаад баршгүй (Ром 1:24–27-г уншина).
ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ ҮЗЭЛ
10, 11. Эцсийн өдрүүдтэй холбоотой ямар анхааруулга Библид байдаг вэ?
10 Эцсийн өдрүүдэд хүмүүс «аминч» болно гэсэн анхааруулга Библид байдаг (2 Тим. 3:1, 2). Тийм болохоор энэ ертөнц өөрийгөө хайрлах үзлийг дэвэргэдэг нь гайхах зүйл биш. Нэг тайлбар тольд бичсэнээр, хувь хүн хэрхэн амжилтад хүрэх тухай номууд 1970-аад онд дэлгэрчээ. Зарим номд бичсэн зөвлөгөөг үзвэл, өөрийгөө өөрчлөх гэсний хэрэггүй, надад дутагдал байна уу гэж бодох ч шаардлагагүй гэжээ. «Хамгийн хөөрхөн, сэтгэл татам, хүндлүүштэй хүнд буюу өөртөө дурлаарай» гэж нэг номд бичээд, хүн биеэ хэрхэн авч явахаа өөрөө шийдэх ёстой бөгөөд зөв, тохиромжтой гэж үзсэн бүхнээ хийх ёстой гэсэн үзлийг дэмжжээ.
11 Иймэрхүү зөвлөгөөг сонсож байсан юм шиг санагдахгүй байна уу? Сатан Евад ингэж зөвлөсөн шүү дээ. Тэрээр Евад «Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно» гэж хэлсэн (Эх. 3:5). Хэн ч, тэр байтугай Бурхан ч зөв, бурууг хэлж өгч чадахгүй гэж үздэг биеэ тоосон хүн өнөөдөр олон бий. Жишээ нь ийм хандлага гэрлэлтийн тухай үзэл бодлоос нь тодорхой харагддаг.
12. Энэ ертөнцийнхөн гэрлэлтийн талаарх ямар үзлийг дэмждэг вэ?
12 Эхнэр нөхөр хоёр бие биеэ хүндэлж, гэрлэлтийн тангаргаа биелүүлэх ёстой гэсэн заавар Библид байдаг. Үргэлж хамт байх ёстойг онцолж «Эр хүн Эх. 2:24). Харин хүний мэргэн ухаанаар удирдуулдаг хүмүүс тэс өөр үзэлтэй. Эхнэр нөхөр хоёр хувь хувиа хичээж, тус тусынхаа хэрэгцээ шаардлагыг анхаарах ёстой гэж тэд үздэг. Салалтын тухай бичсэн нэг номд «Гэрлэгсэд насан туршдаа хамт байхаа тангарагладаг уламжлалтай улс орон бий. Харин одоо энэ уламжлалаа өөрчилж бие биедээ хайртай байх хугацаандаа л хамт амьдрахаа тангарагладаг болсон» гэжээ. Гэрлэлтэд нухацтай хандахаа больсны улмаас маш олон гэр бүл салж сарнин, сэтгэлийн зовлон эдэлж байна. Гэрлэлтийг үл хүндэтгэсэн ийм үзэл бодол мунхаг гэдэг нь тодорхой.
эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» хэмээн бичжээ (13. Ехова бардам хүнийг жигшдэг нэг шалтгаан нь юу вэ?
13 Библид «Бардам зүрхтэй хүн бүр ЭЗЭНий хувьд жигшил юм» гэж байдаг (Сур. 16:5). Ехова бардам хүмүүсийг яагаад жигшдэг вэ? Өөрсдийгөө дөвийлгөдөг тийм хүмүүс Сатаны бардам занг тусган харуулдаг нь нэг шалтгаан юм. Сатан Есүст «Надад ... мөргө» гэж хэлсэн. Есүс бол Еховагийн бүх бүтээлийг бүтээлцсэн хүчирхэг нэгэн юм. Сатан ийм л хүчирхэг нэгнийг сөгдүүлэхийг хүссэн гээд бод доо! (Мат. 4:8, 9; Кол. 1:15, 16). «Хүний мэргэн ухаан бол Бурхны хувьд мунхаг хэрэг» гэдгийн баталгааг өөрийгөө хэт дөвийлгөдөг хүмүүсээс харж болно.
ӨӨРИЙНХӨӨ ТАЛААР ЯМАР ҮЗЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ?
14. Ром 12:3-т байдаг зарчим бидэнд ямар ач тустай вэ?
14 Өөрийгөө дөвийлгөхгүй бас дорд үзэхгүй байхад тустай зарчим Библид бий. Хүн өөрийгөө тодорхой хэмжээгээр хайрлах нь зөв гэдгийг Бурхны Үг хүлээн зөвшөөрдөг. Есүс: «Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла» гэснээс үзвэл хэрэгцээгээ зохих ёсоор хангах нь зүйн хэрэг (Мат. 19:19). Гэхдээ өөрийгөө бусдаас дээгүүр тавих ёсгүй. «Юуг ч өрсөлдөх сэтгэлээр эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруу байж, бусдыг өөрөөсөө дээр гэж бодож бай» хэмээн Библид бичжээ (Флп. 2:3; Ром 12:3-ыг уншина).
15. Бусдыг өөрөөсөө дээр гэж бод гэсэн Библийн зөвлөгөөг та яагаад ач тустай гэж үздэг вэ?
15 Бусдыг өөрөөсөө дээр гэж бод хэмээсэн Библийн зөвлөгөөг мэдлэг боловсролтой гэгддэг олон хүн мунхаг гэж үздэг. Тэдний бодлоор бол, энэ зөвлөгөөг дагавал сул дорой болох бөгөөд хүнд ашиглуулах ажээ. Тэгвэл Сатаны ертөнцийн хөхиүлэн дэмждэг энэ бэртэгчин үзэл юунд хүргэсэн бэ? Аминч хүн жаргалтай юу? Гэр бүлийнхэн нь жаргалтай амьдардаг уу? Тийм хүн жинхэнэ найз нөхөдтэй юү? Бурхантай дотно уу? Энэ ертөнцийнхний мэргэн ухаан болон Бурхны мэргэн ухааны аль нь сайн бэ? Та юу гэж дүгнэх вэ?
16, 17. Бид юунд талархдаг вэ? Яагаад?
16 Энэ ертөнцийн мэргэн ухаантнуудын зөвлөгөөг дагадаг хүмүүс хэнтэй адил вэ? Нэг нэгнээсээ зам асууж байгаа төөрсөн хоёр аялагчтай адил юм. Есүс тухайн үеийнхээ «мэргэн» гэгддэг хүмүүсийн талаар ярихдаа «Сохор хүн сохор хүндээ газарчилбал хоёулаа нүхэнд унана» гэжээ (Мат. 15:14). Хүний мэргэн ухаан Бурхны хувьд мунхаг гэдэг нь юутай үнэн бэ!
17 Библийн мэргэн зөвлөгөө «заах, зэмлэх, залруулах, шударга сайн хэм хэмжээнд нийцүүлэн сахилгажуулахад тустай» нь хэзээд батлагддаг (2 Тим. 3:16). Ехова байгууллагаараа дамжуулан биднийг хүний мэргэн ухаанд хууртахаас хамгаалж байдагт талархаад баршгүй! (Эф. 4:14). Ехова өөртэй нь дотносоход тустай заавар зөвлөгөө өгдөг учраас бид хэм хэмжээг нь ягштал баримтлах эрч хүчтэй болдог. Библид байдаг найдвартай мэргэн ухаанаар удирдуулна гэдэг ямар их завшаан бэ!
ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!
^ д/м 5 Хамгийн найдвартай заавар зөвлөгөөг Ехова л өгдөг гэдэгт баттай итгэхэд энэ өгүүлэл тус болно. Хүний мэргэн ухаанд найдвал хохирол амсана, Бурхны мэргэн ухаанаар удирдуулбал ач тус хүртэнэ гэдгийг эндээс мэдэж аваарай.
^ д/м 49 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эхнэр нөхөр хоёрын амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулжээ. Дэлгэрүүлж байгаа нь, 1960-аад оны сүүлч.
^ д/м 51 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Эхнэр нь өвджээ; нөхөр нь эхнэрээ асарч байна; охин нь хамт байна, 1980-аад он.
^ д/м 53 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Еховад үйлчилж ирсэн сайхан дурсамжаа охин хүргэн зээ гуравтайгаа хуваалцаад баяр хөөртэй байна, орчин үе.