СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 23
«Хэн нэгэн та нарыг олзолж авах вий»!
«Сэрэмжтэй бай. ... Хүний зохиосон уламжлал, ... гүн ухаан, худал сургаалаар хэн нэгэн та нарыг олзолж авах вий» (КОЛ. 2:8).
ДУУ 37 Бурхны бичүүлсэн ном
ТОЙМ *
1. Колосай 2:4, 8-д бичсэнээр, Сатан биднийг өөртэйгөө адилхан боддог болгохын тулд яадаг вэ?
САТАН биднийг Еховагаас урвуулахыг хүсдэг. Энэ хүслээ биелүүлэхийн тулд бодлыг маань өөрчилж өөртэйгөө адилхан боддог болгохыг хичээдэг. Сонирхол татам зүйлээр хуурч талдаа оруулахыг оролддог (Колосай 2:4, 8-ыг уншина).
2, 3. а) Колосай 2:8-д бичсэн сэрэмжлүүлгийг бид яагаад анхаарах ёстой вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?
2 Сатанд хууртах ноцтой аюул бидэнд үнэхээр тулгараад байна уу? Тийм ээ! Паул Колосай 2:8-д бичсэн сэрэмжлүүлгээ итгэгч бус хүмүүст өгөөгүйг санаарай. Бурхны агуу хүчээр тослогдсон Христийн дагалдагчдад өгсөн (Кол. 1:2, 5). Тэр үед тэдэнд аюул тулгарчээ. Өнөөдөр бидэнд бүр ч ноцтой аюул учраад байна (1 Кор. 10:12). Ямар аюул вэ? Сатан дэлхий рүү хаягдсан цагаасаа Бурхны үнэнч үйлчлэгчдийг хуурч мэхлэхэд хамаг анхаарлаа хандуулах болсон (Илч. 12:9, 12, 17). Түүнээс гадна, өнөөдөр «муу хүмүүс болон мэхлэгчид» «улам бүр дордож» байна (2 Тим. 3:1, 13).
3 Сатан бидний ухаан санааг ямар «худал сургаалаар» хордуулах гэж хичээдгийг энэ өгүүллээр үзнэ. Диаволын гурван «заль мэхний» тухай ярилцана (Эф. 6:11). Харин дараагийн өгүүллээр, Сатаны нөлөөгөөр гажуудсан үзэл бодлоо хэрхэн засаж залруулахыг мэдэж авна. Сатан израйлчуудыг Амласан газар очсоных нь дараа хэрхэн мэхэлсэн, энэ нь бидэнд ямар сургамжтайг эхлээд авч үзье.
САТАН ИЗРАЙЛЧУУДААР ШҮТЭЭН ШҮТҮҮЛСЭН НЬ
4-6. Дэд хууль 11:10–15-д бичсэнээр, Амласан газар очсон израйлчууд яагаад шинэ аргаар газар тариалан эрхлэх шаардлагатай болсон бэ?
4 Сатан израйлчуудаар шүтээн шүтүүлэхийн тулд зальжин арга хэрэглэсэн. Ямар арга вэ? Израйлчуудад хоол хүнс хэрэгтэй байсан нь мэдээж. Сатан үүнийг урхи болгон ашиглаж тэднийг хүссэнээрээ хөдөлгөхийг оролджээ. Амласан газар очсон израйлчууд тариа ногоо тарьж ургуулах аргаа өөрчлөхөд хүрсэн. Египетэд байхдаа Нилээс ус татаж тариа ногоогоо усалдаг байв. Харин Амласан газар том том гол мөрөн байхгүй учир тарьсан үр тариа нь шүүдэр болон борооны усаар услагдах ажээ (Дэд хууль 11:10–15-ыг уншина; Ис. 18:4, 5). Тийм учраас израйлчууд шинэ аргаар газар тариалан эрхлэх шаардлагатай болов. Дадлага туршлагатай хүмүүсийн ихэнх нь цөлд үхэж үрэгдсэн болохоор тийм ч амархан биш байлаа.
5 Ехова ард түмэндээ нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг тайлбарласныхаа дараа, газар тариалантай ямар ч холбоогүй гэмээр анхааруулга өгч «Та нар болгоомжтой бай! Та нарын зүрх мэхлэгдэн эргэж, өөр бурхдад зарагдан тэдэнд мөргөх вий» гэжээ (Д.хууль 11:16, 17). Газар тариалан эрхлэх шинэ аргын тухай ярьж байснаа яагаад хуурамч бурхад шүтэх аюулаас сэрэмжлүүлсэн юм бол оо?
6 Израйлчууд эргэн тойрныхоо үндэстнүүдтэй уулзаад, тариа ногоо тарьж ургуулах аргаас нь асууж лавлана гэдгийг Ехова мэдэж байв. Энэ нутгийнхан газар тариалан эрхлэх талаар израйлчуудаас хамаагүй илүү туршлагатай байсан нь мэдээж. Тийм учраас Тоол. 25:3, 5; Шүү. 2:13; Х.дээд 18:18). Ийнхүү Сатаны олз болжээ. Сатан ямар аргаар тэднийг олзолсныг одоо ярилцъя.
зарим арга техникээс нь суралцах боломж израйлчуудад олдсон. Гэвч мэхлэгдэх аюул нүүрлэж байсан. Канааны тариаланчид Баал шүтдэг ажээ. Тэд Баалыг тэнгэрийг эзэгнэгч, хур бороо оруулагч гэж үздэг байв. Ехова ард түмнээ ийм худал юманд битгий итгээсэй гэж бодсон нь ойлгомжтой. Гэтэл израйлчууд Баалыг үе үе шүтэж байсан (ИЗРАЙЛЧУУДЫГ ОЛЗОЛСОН САТАНЫ ГУРВАН АРГА
7. Израйлчууд Амласан газар очоод хэрхэн соригдсон бэ?
7 Бороо ороосой гэж хүсэх нь жирийн л зүйл шүү дээ. Гэтэл Сатан израйлчуудыг энэ хүслээр нь урхидсан. Жил бүрийн 4 дүгээр сарын сүүлчээс 9 дүгээр сарыг дуустал бороо бараг ордоггүй нь Амласан газрын онцлог ажээ. 10 дугаар сараас бороо орж эхлэхэд л үр тариа ургаж амьдрал цэцэглэдэг байв. Тусгай зан үйл үйлдвэл бурхад нь бороо оруулж, тариа ногоо ургуулж, хоол хүнсээр элбэг дэлбэг хангаж өгнө гэдэгт канаанчууд итгэдэг байсан. Израйлчууд үүнд нь итгээд Сатанд мэхлэгджээ. Ган гачигт удаан хугацаагаар нэрвэгдэхгүй байх цорын ганц арга нь хуурамч бурхан Баалд зориулсан зан үйлийг үйлдэх явдал гэж Еховад бат итгэдэггүй тэр израйлчууд боджээ.
8. Сатаны хоёр дахь арга юу вэ? Тайлбарлана уу.
8 Сатан хоёр дахь аргаа хэрэглэв. Бэлгийн дур хүслийг нь дэвэргэжээ. Харь үндэстнүүд бурхдаа шүтэхдээ ужид самуун зан үйл үйлддэг байв. Сүмийн эмэгтэй эрэгтэй янхнууд гэж байжээ. Тэд ижил хүйстэнтэйгээ явалдах гэх мэтийн садар явдлыг зөвшөөрөөд зогсохгүй байх ёстой зүйл гэж үзнэ! (Д.хууль 23:17, 18; Х.дээд 14:24). Эдгээр зан үйлийг үйлдвэл бурхад нь газрыг үржил шимтэй болгож өгнө гэдэгт харь үндэстнүүд итгэдэг байжээ. Олон израйлчууд харь үндэстнүүдийн энэ бузар булай зан үйлд татагдаж, хуурамч бурхад шүтэх урхинд орсон. Тэд үнэн хэрэгтээ Сатаны олз болсон юм.
9. Хосеа 2:16, 17-д бичсэнийг үзвэл, Сатаны хэрэглэсэн гурав дахь арга юу вэ?
9 Сатан гурав дахь аргаа хэрэглэв. Энэ нь Еховагийн тухай ойлголтыг бүдгэрүүлэх арга байлаа. Ехова Иеремиагийн үеийн хуурамч зөнчдийн талаар «Баалаас болж ... Миний нэрийг мартуулахыг боддог» хэмээн хэлжээ (Иер. 23:27). Бурхны ард түмэн Еховагийн нэрийг хэлэхийн оронд «Эзэн» гэсэн утгатай Баал гэдэг нэрийг хэлдэг болсон бололтой. Үүний улмаас Ехова Баал хоёрыг ялгаж салгахад амаргүй болж, Еховаг шүтэх шүтлэгийг Баалыг шүтэх шүтлэгтэй хольж хутгадаг болжээ (Хосеа 2:16, 17-г уншина).
САТАН ӨНӨӨДӨР ЯМАР АРГА ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?
10. Сатан өнөөдөр ямар арга хэрэглэдэг вэ?
10 Сатан өнөөдөр хүмүүсийг олзлохын тулд нөгөө л аргаа хэрэглэдэг. Үүнд: 1) хүслээр нь урхидах, 2) бэлгийн дур хүслийг нь өдөөх, 3) Еховагийн тухай ойлголтыг бүдгэрүүлэх арга орно. Эхлээд гурав дахь аргыг ярилцъя.
11. Сатан Бурхны тухай ойлголтыг хэрхэн бүдгэрүүлсэн бэ?
11 Сатан Еховагийн тухай ойлголтыг бүдгэрүүлдэг. Өөрийгөө Христийн дагалдагч Үйлс 20:29, 30; 2 Тес. 2:3). Тэд цорын ганц жинхэнэ Бурхны тухай ойлголтыг бүдгэрүүлж эхэлсэн. Жишээлбэл, Библиэс Бурхны нэрийг арилгаж, оронд нь «Эзэн» гэдэг үгийг бичих болов. Үүний балгаар, Библи уншигчид Еховаг «эзэн» гэгдэгчдээс ялгаж салгаж чадахгүй болжээ (1 Кор. 8:5). Мөн Ехова Есүс хоёрыг хоёуланг нь «Эзэн» гэснээс болж өөр өөрийн байр суурьтай, тус тусдаа бодгалиуд гэж ойлгох амаргүй болсон (Ёох. 17:3). Энэ төөрөгдөл нь яваандаа Бурхны Үгэнд огт байдаггүй Гурвалын тухай сургаал бий болоход хувь нэмэр оруулжээ. Үр дүн нь юу байсан бэ? Олон хүн Бурхныг хэзээ ч таньж мэдэх аргагүй нууцлаг нэгэн гэж бодох болов. Үүн шиг худал юм гэж байхгүй биз дээ? (Үйлс 17:27).
гэдэг зарим хүн Есүсийн элч нарыг нас барснаас хойш худал сургаал дэлгэрүүлэх болжээ (12. Хуурамч шашин юуг дэлгэрүүлсэн бэ? Үүний үр дагаврыг Ром 1:28–31-д юу гэж бичсэн бэ?
12 Сатан хүнийг бэлгийн дур хүслээр нь урхиддаг. Эртний Израйлын үед Сатан хуурамч шашныг ашиглан садар самуун явдлыг өөгшүүлдэг байсан. Өнөөдөр ч ялгаагүй. Хуурамч шашныхан садар самуун явдалд хүлцэнгүй хандаж, тэр байтугай хөхиүлэн дэмждэг. Үүний улмаас, Бурхан шүтдэг гэж хэлдэг олон хүн ёс суртахууны тов тодорхой хэм хэмжээг уландаа гишгэдэг болжээ. Үр дүн нь юу байсныг элч Паул ромчуудад бичсэн захидалдаа дурдсан (Ром 1:28–31-ийг уншина). «Зохисгүй юм» гэдэгт ижил хүйстэнтэйгээ явалдах гэх мэтийн бүх төрлийн садар самуун явдал ордог (Ром 1:24–27, 32; Илч. 2:20). Библийн ойлгомжтой зааврыг дагах нь хэчнээн чухал вэ!
13. Сатаны хэрэглэдэг бас нэг арга юу вэ?
13 Сатан хүний жам ёсны хүслийг ашигладаг. Хүн өөрийгөө болон гэр бүлээ тэжээхийн тулд тодорхой мэргэжил эзэмшихийг хүсдэг нь зүйн хэрэг (1 Тим. 5:8). Ер нь сургуульд орж, хичээнгүйлэн суралцаад мэдлэг чадвартай болдог. Гэвч болгоомжтой байх ёстой. Олон орны боловсролын тогтолцоог харахад зөвхөн мэргэжил эзэмшүүлээд зогсохгүй, хүний мэргэн ухааныг заадаг. Жишээ нь Бурхан байдагт итгэхгүй байхыг, Библийг үл тоомсорлохыг оюутнуудад уриалдаг. Амьдралын үүслийг хамгийн оновчтой тайлбарласан цорын ганц сургаал бол эволюцийн онол гэж заадаг (Ром 1:21–23). Иймэрхүү сургаал «Бурхны мэргэн ухаантай» зөрчилддөг (1 Кор. 1:19–21; 3:18–20).
14. Хүний мэргэн ухаан юуг дэвэргэдэг вэ?
14 Хүний мэргэн ухаан Еховагийн мэргэн ухаантай зөрчилдөж, тогтоосон хэм хэмжээг нь үл тоомсорлодог бөгөөд Бурханд таалагддаг зан чанарыг бус, «нүгэлт хандлагыг» дэвэргэдэг (Гал. 5:19–23). Жишээ нь бардам ихэмсэг байхыг уриалдаг. Үүний дүнд өөрийгөө л хайрласан «аминч» үзэлтэй хүн болдог (2 Тим. 3:2–4). Бардам гэдэг нь Бурхны үйлчлэгчдийн байнга илэрхийлэх ёстой даруу төлөв зантай эрс зөрчилддөг зан чанар юм (2 Сам. 22:28). Дээд боловсрол эзэмшихээр их сургуульд орсон зарим Гэрч аливаад Бурхны үзэл бодлоор хандахаа больж, ертөнцийнхөн шиг бодож эхэлдэг. Ганцхан жишээ авъя.
15, 16. Гэрч эмэгтэйд тохиолдсон явдлаас та ямар сургамж авсан бэ?
15 Бүрэн цагаар 15 жил үйлчилж буй Гэрч эмэгтэй: «Би баптисм хүртсэн Гэрч учраас их сургуульд сурахын аюулын талаар уншиж, сонсож байсан. Гэлээ ч нэг их тоодоггүй байлаа. Энэ зөвлөгөө надад хамаагүй гэж бодсон юм» гэжээ. Тэгээд яасан бэ? Тэрээр: «Би хамаг цаг заваа их сургуульд сурахад
зориулж байсан болохоор Еховад залбирах зав гаргаж чаддаггүй, хэтэрхий их ядарснаасаа болоод хүмүүстэй Библийн сэдвээр ярилцаж, цуглаандаа бэлдэж амждаггүй байсан. Харин нэг удаа гэнэт сэхээ орсон. Дээд боловсролын хойноос явсаар байгаад Еховагаас холдож байгаагаа ойлгосон» гэж ярьсан юм. Тэрээр сургуулиа хаяжээ.16 Дээд боловсрол тэр Гэрчийн ухаан санаанд хэрхэн нөлөөлсөн бол? «Сургуульд орсноосоо хойш ямар хүн болсноо ярихаас ч ичмээр юм. Би бусдыг, ялангуяа итгэл нэгтнүүдээ шүүмжилдэг болсон. Хэтэрхий их юм шаарддаг болсон. Тэднээсээ хөндийрсөн. Энэ дутагдлаасаа салахад их хугацаа зарцуулсан. Байгууллагаараа дамжуулж өгсөн тэнгэрийн Эцгийнхээ анхааруулгыг үл тоомсорлох нь ямар их аюултай байдгийг биеэрээ үзсэн нь энэ. Ехова намайг өөрөөс минь илүү мэддэг. Гол нь би үгийг нь дагах ёстой байсан юм!» гэжээ.
17. а) Та яахаар шийдсэн бэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
17 Сатаны ертөнцийн «гүн ухаан, худал сургаалд» хууртан олз болохгүй байхаар бат шийдээрэй. Сатаны урхинд орохгүйн тулд тууштай тэмцээрэй (1 Кор. 3:18; 2 Кор. 2:11). Ехова гэж хэн болохыг хэзээ ч бүү мартаарай. Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг цаг ямагт баримтлаарай. Еховагийн зөвлөгөөг үл тоомсорлохыг уриалдаг Сатаны нөлөөнд бүү автаарай. Харин энэ ертөнцийнхний нөлөөнд аль хэдийн автсан бол яах хэрэгтэй вэ? Ой ухаанд шингэсэн үзэл бодол, дадал зуршлыг «нураахад» Бурхны Үг хэрхэн тусалдгийг дараагийн өгүүллээр үзье (2 Кор. 10:4, 5).
ДУУ 11 Еховаг баярлуулъя
^ д/м 5 Сатан бол гарамгай мэхлэгч мөн. Тэрээр олзолж авсан хүмүүстээ эрх чөлөөтэй гэсэн бодол төрүүлж дөнгөсөн. Хүмүүсийг хууран мэхлэхдээ хэрэглэдэг аргуудыг нь энэ өгүүллээр үзнэ.
^ д/м 48 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Канаанчуудтай нийлж нөхөрлөсөн израйлчуудад Баалыг шүтэх, садар самуун явдалтай орооцолдох сорилт тулгарч байна.
^ д/м 51 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ижил хүйстэнтэйгээ явалдахыг хүлцдэг сүмийнхний зар сурталчилгаа байна.
^ д/м 53 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч бүсгүй их сургуульд орсон байна. Хүн төрөлхтөнд тулгамдаад буй асуудлыг шинжлэх ухаан, техник технологи шийднэ гэсэн багшийнхаа үзлийг энэ бүсгүй ангийнхантайгаа хамт сайшаан сонсож байна. Цуглаан дээр юу ч сонирхохгүй, шүүмжлэнгүй царай гарган сууж байна.