ХАРУУЛЫН ЦАМХАГ (СУДЛАХАД ЗОРИУЛСАН) 2020 оны 5 сар 

Энэ дугаарт 2020 оны 7 дугаар сарын 6-наас 8 дугаар сарын 2-нд судлах өгүүллүүд орсон.

«Умард зүгийн хаан» эцсийн цагт

Судлах өгүүлэл 19: 2020 оны 6 сарын 6–12. «Умард зүгийн хаан» ба «Өмнө зүгийн хааны» тухай Даниелын зөгнөл одоо ч биелж байгааг бид харж байна. Яагаад ийм итгэлтэй хэлж байна вэ? Энэ зөгнөлийг сайн ойлгох хэрэгтэйн учир юу вэ?

Өрсөлдөгч хаад эцсийн цагт

Умард ба Өмнө зүгийн хаадын тухай зөгнөл бусад зөгнөлтэй тохирдог. Өнөөгийн тогтолцоо удахгүй устгагдахыг эдгээр зөгнөл хэрхэн баталдаг вэ?

Өнөөдөр хэн «Умард зүгийн хаан» бэ?

Судлах өгүүлэл 20: 2020 оны 7 сарын 13–19. Өнөөдөр хэн «Умард зүгийн хаан» бэ? Хэрхэн устгагдах вэ? Эдгээр асуултын хариуг мэдвэл итгэл батжиж, ойрын ирээдүйд тулгарах сорилтод бэлэн болно.

Та Бурхны өгсөн бэлгийг үнэлдэг үү?

Судлах өгүүлэл 21: 2020 оны 7 сарын 20–26. Еховад талархаж, өгсөн гурван бэлгийг нь үнэлэхэд энэ өгүүлэл тус болно. Мөн Бурхан байдагт эргэлздэг хүнийг эргэцүүлэн бодуулж, зөв дүгнэлтэд хүргэхийн тулд яах хэрэгтэйг хэлж өгнө.

Үл үзэгдэх бэлгээ эрхэмлээрэй

Судлах өгүүлэл 22: 2020 оны 7 сарын 27—8 сарын 2. Бид өмнөх өгүүллээр, Бурхны өгсөн үзэгдэх бэлгийн тухай ярилцсан. Энэ өгүүллээр, үл үзэгдэх бэлгийн тухай ярилцаж, хэрхэн эрхэмлэхийг мэдэж авцгаая. Ингэснээр бүх бэлгийн Эх булаг Ехова Бурхандаа улам их талархдаг болно.