Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Номлогчийн үгс 5:8-д хүмүүн удирдагчдыг хэлсэн үү, Еховаг хэлсэн үү?

Энэ зүйлд «Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм» гэж бичсэн нь сонирхолтой (Ном. 5:8).

Хүний үзэл бодлын үүднээс харвал, энд төр засгийн эрх мэдэлтнүүдийн талаар бичсэн нь тодорхой. Харин цааш нь бодож үзвэл, Еховагийн талаар бас хэлсэн. Үүнийг мэдэхлээр сэтгэл тайвширч, урам ордог.

Номлогчийн үгс 5:8-д ядуусыг дарладаг шударга бус удирдагчийн тухай бичжээ. Тийм удирдагч өөрөөс нь илүү эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай хүний хараанд байдгаа санах нь зүйтэй. Гэтэл тэднээс ч илүү эрх мэдэлтэй хүмүүс байгаа. Харамсалтай нь энэ хүмүүн удирдагчид бүгдээрээ авлигач байж болох юм. Тэднээс болж ард түмэн зовдог.

Гэхдээ бүх юм ямар ч найдваргүй мэт санагдлаа ч хүмүүний засаг төрийн «дээд түшмэлийг» Ехова ажиглаж байдгийг бодохоор тайвширдаг. Бурхнаас тусламж гуйж, ачаагаа түүнд даатгах хэрэгтэй (Дуу. 55:22; Флп. 4:6, 7). «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг» гэдгийг бид мэддэг (Ш.дэд 16:9).

Тэгэхээр, хүний засаглалын бодит байдлыг буюу эрх мэдэлтний дээр түүнээс илүү эрх мэдэлтэн байдгийг Номлогчийн үгс 5:8 сануулдаг. Гол нь, Ехова бол хамгийн дээд эрх мэдэлтэй Нэгэн гэдгийг ойлгуулдаг. Одоо Ехова өөрийн Хүү, Хаант төрийн Хаан Есүс Христээр дамжуулан удирдаж байна. Бүхнийг ажиглан харж байдаг Төгс хүчит Нэгэн Тэрбээр төгс шударга билээ. Хүү нь ч бас төгс шударга.