Skip to content

Гарчиг руу орох

Судлахад тус болох зөвлөгөө

Судлахад тус болох зөвлөгөө

Та ах дүүсийнхээ намтрыг унших дуртай юу?

Өглөө бүр намтар уншдаг эхнэр нөхөр хоёр: «Намтар уншихлаар ямар их урамшиж, баяр хөөрөөр бялхдаг гээч! Юу ч тохиолдсон үнэнч байж чадахыг маань сануулдаг» гэжээ. Яг ийм бодолтой Гэрч эмэгтэй: «Ах дүүсийн маань түүх сэтгэл тайвшруулж, хөдөлгөж, баясгадаг. Ах дүүс маань зорилготой, утга учиртай амьдардаг. Тэд намайг дэлгэрүүлэх ажилд илүү түлхүү оролцох, хүүхдүүдээ ч Еховад бүрэн цагаар үйлчлэх хүсэлтэй болгоход тусалсан» гэж бичжээ.

Еховад үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийж, сул талтайгаа тэмцэж, хүнд хэцүү сорилт тулгарсан ч тайван, баяртайгаар тэвчихэд итгэл нэгтнүүдийн маань намтар тустай байдаг.

  • jw.org сайт юм уу «JW Library» аппликейшнд ороод цуврал өгүүллээс «Еховагийн Гэрчүүдийн намтар»-ыг үзээрэй.

  • «Харуулын цамхаг—ОНЛАЙН НОМЫН САН» руу ороод «намтар» гэж бичээд хайгаарай.