Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчид тохиолдсон явдал

Еховагийн Гэрчид тохиолдсон явдал

Бүх хүнд өрөвч сэтгэлээр хандах нь

Шинэ Зеландад амьдардаг Гэрч эмэгтэй jw.org сайтаас Ехова хүмүүсийг өрөвдөөд зогсохгүй тусалдаг тухай нэг видео үзжээ (Ис. 63:7–9). Тэгээд тэрбээр үзсэнээ хэрэгжүүлж хэн нэгэнд бодитой тусламж үзүүлэхээр шийдэв. Тэр өдөртөө хүнсний дэлгүүрт явж байхдаа гэр оронгүй нэг эмэгтэйтэй таарсан. Гэрч идэх юм авч өгье гэхэд эмэгтэй зөвшөөрчээ. Тэгээд түүнд хүнс авч өгөөд боломжийг ашиглан «Зовлон дуусах болов уу?» танилцуулгыг үзүүлээд товчхон тайлбарлав.

Гэтэл эмэгтэй учиргүй уйлж гарав. Тэрбээр Гэрч айлд өссөн боловч олон жилийн өмнө үнэнээс холдсоноо хэлэв. Харин өөр лүү нь буцаж очиход туслаач гэж саяхнаас Еховад залбирсан байна. Гэрч эмэгтэй түүнд Библи өгөөд хичээл хийхээр болжээ. a

Бид ч Еховаг дуурайн бүх хүнд, тэр дундаа гэр бүлийнхэн болон итгэл нэгтнүүддээ өрөвч сэтгэлээр хандаж болно шүү дээ. Бас дэлгэрүүлэх боломж хайдаг бол өрөвч сэтгэлээ илэрхийлж байгаа хэрэг.

a Идэвхгүй болсон нэгэндээ хэрхэн тусалж болохыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2020 оны 6-р сарын дугаарт гарсан «Над уруу буцан ирэгтүн» өгүүллээс үзээрэй.