Согтууруулах ундаа хэрэглэхдээ Бурхны үзэл бодлыг удирдлага болгох нь
ТА ЕХОВАГИЙН өгсөн олон янзын бэлгийг эрхэмлэдэг нь лавтай. Бас тэдгээр бэлгийг хэрхэн ашиглахаа өөрөө шийдэх боломжтой байдагт талархдаг биз ээ. Сонирхолтой нь Библид дарсыг Бурхны бэлэг гээд, бас «Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог» гэж байдаг (Ном. 10:19; Дуу. 104:15). Гэхдээ зарим хүн согтууруулах ундаанаас болж янз бүрийн асуудалд ордгийг та мэддэг байх. Түүнээс гадна газар газрын хүмүүс согтууруулах ундааны талаар өөр өөр үзэл бодолтой байдаг. Тэгвэл Христийн дагалдагч энэ тал дээр хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?
Эргэн тойрныхоо хүмүүсийн бус, Бурхны үзэл бодлыг удирдлага болгон шийдвэр гаргавал бид сайн сайхан амьдарна.
Олон хүн тогтмол, бас хэтрүүлэн уудгийг та анзаарсан байх. Зарим хүн тайвшрахын тулд уудаг бол, өөр зарим нь асуудлаа мартах гэж уудаг. Зарим газарт архи сайн даадаг хүнийг мундаг, жинхэнэ эр хүн гэж үздэг.
Гэхдээ хайр халамжтай Бүтээгч маань үйлчлэгчдэдээ мэргэн зөвлөгөө өгдөг. Жишээлбэл хэтрүүлж уувал ямар гашуун үр дагаварт хүрдгийг хэлсэн. Сургаалт үгс 23:29–35-д согтуу хүн ямар байдгийг, ямар үр дагавар амсдагийг дүрслэн бичжээ. a Европт амьдардаг Даниел гэдэг ахлагч Христийн дагалдагч болохоосоо өмнө амьдрал нь ямар байсан талаар «Би хэтрүүлж уугаад буруу шийдвэр гаргадаг байсан. Үүнээсээ болж хүнд бэрхийг үзэж, сэтгэлийн шархтай болж үлдсэн» гэж дурсжээ.
Христийн дагалдагчид согтууруулах ундааны талаар хэрхэн зөв шийдвэр гаргаж, хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх вэ? Хамгийн гол нь бид Бурхны үзэл бодлоор удирдуулж шийдвэр гаргах хэрэгтэй.
Библид согтууруулах ундааны талаар юу гэж байдгийг болон хүмүүс яагаад хэрэглэдгийн зарим шалтгааныг ярилцъя.
БИБЛИ ДЭХ ХЭМ ХЭМЖЭЭ
Бурхны Үгэнд согтууруулах ундааг тохируулан хэрэглэхийг буруушаадаггүй. Дарс уух нь хүнийг баясгадаг гэж Библид байдаг. Энэ тухай «Өөрийн талхыг хөгжилтэйгөөр ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу!» гэжээ (Ном. 9:7). Есүс ч хааяа дарс ууж байсан. Еховагийн зарим үнэнч үйлчлэгч ч мөн адил (Мат. 26:27–29; Лук 7:34; 1 Тим. 5:23).
Гэхдээ тохируулан уух болон архидан согтуурах нь хоорондоо их ялгаатайг Бурхны Үгнээс мэдэж болно. Библид «Согтож болохгүй» гэж тодорхой хэлсэн (Эф. 5:18). Бас «архичин ... Бурхны Хаант төрд багтахгүй» гэж бий (1 Кор. 6:10). Тийм ээ, хэтрүүлэн уух болон архидан согтуурахыг Ехова маш ихэд буруушаадаг. Бид эргэн тойрныхоо хүмүүсийг дуурайлгүй Бурхны үзэл бодлыг эрхэмлэдэг.
Зарим хүн их уусан ч согтохгүй дээ гэж боддог. Гэхдээ энэ нь их аюултай. Сударт «дарсанд шунадаг» хүн ноцтой алдаа гаргаж, Бурхны эсрэг нүгэл үйлдэхэд хүрдэг гэж тодорхой хэлсэн (Тит 2:3; Сур. 20:1). Есүс ч «хэтрүүлэн ... уудаг» хүн Бурхны шинэ ертөнцөд орж чадахгүй байж болохыг анхааруулсан (Лук 21:34–36). Тэгвэл согтууруулах ундаа хэрэглэхдээ өртөж болзошгүй урхинаас хэрхэн зайлсхийх вэ?
ЯАГААД, ХЭР ИХ УУДГАА БОДООРОЙ
Согтууруулах ундаа хэрэглэх талаар шийдвэр гаргахдаа зан заншлынхаа нөлөөнд автвал аюултай. Христийн дагалдагчид идэж уухдаа ухаалаг байн Еховад таалагдах юмыг хийдэг. Библид бидэнд «Идсэн ч уусан ч, юу ч хийсэн, Бурхныг алдаршуулахын төлөө бүхнийг хий» гэж сануулдаг (1 Кор. 10:31). Та дараах асуултууд болон Библийн зарчмуудыг бодож үзээрэй.
Би бусдад таалагдахын тулд уудаг уу? «Олныг дагаж ... болохгүй» гэж Египетээс гарсан нь 23:2-т (ШЕ) бичсэн байдаг. Таалалд нь нийцдэггүй юм хийдэг хүмүүсийг дуурайхгүй байхыг Ехова израйлчуудад анхааруулсан. Энэ анхааруулга Христийн өнөөгийн дагалдагчдад ч хамаатай. Хэрэв согтууруулах ундаа хэрэглэх талаар шийдвэр гаргахдаа бид бусдын үзэл бодлыг дагадаг бол Еховагийн хэм хэмжээг сахихаа больж, түүнээс холдоно (Ром 12:2).
Би мундаг гэдгээ харуулахын тулд уудаг уу? Зарим соёлд тогтмол, их уухыг жирийн зүйл гэж үздэг (1 Петр 4:3). Гэхдээ 1 Коринт 16:13-т бичсэн зүйлийн цаад санааг бодоорой. Тэнд «Сэргэг бай, итгэл үнэмшлээ тууштай баримтал, эр зоригтой, эрч хүчтэй бай» гэжээ. Архи дарс хэрэглэдэг хүн үнэхээр эрч хүчтэй, мундаг харагддаг уу? Огтхон ч үгүй. Согтууруулах ундаа нь хүний мэдрэмжийг амархан сулруулдаг бөгөөд сэтгэн бодох, зөв шийдвэр гаргах чадварыг бууруулдаг. Тиймээс их уудаг хүн мундаг бус, мунхаг гэдгээ харуулдаг. Исаиа 28:7-д согтоод найган бүдэрч, замаасаа хазайсан хүний тухай гардаг.
Ехова л хүнийг жинхэнээс нь эрч хүчтэй болгодог бөгөөд ийм хүн «сэргэг бай[ж] итгэл үнэмшлээ тууштай баримталдаг» (Дуу. 18:32). Тиймээс бид сэрэмжтэй байж, Еховатай тогтоосон харьцаагаа хамгаалахын тулд шийдэмгий алхам хийдэг бол жинхэнэ хүчтэй хүн гэдгээ харуулна. Есүс ч дэлхий дээр байхдаа ийм хүн гэдгээ харуулсан учраас түүнийг эр зоригтой, сэтгэлийн хаттай жинхэнэ эр хүн гэж хүмүүс хүндэтгэдэг байсан.
Би асуудлаа мартахын тулд уудаг уу? Нэгэн дуулалч Бурхны агуу хүчээр удирдуулан «Миний дотор санаа зовсон бодлууд Дуу. 94:19). Та ямар нэг юмнаас болж санаа зовбол архи биш, Ехова тусална гэж найдаарай. Санаа зовохоо болих нэг сайн арга нь Еховад дахин дахин залбирах юм. Мөн хурлынхаа төлөвшсөн найзаас хэрэгтэй зөвлөгөө авах нь ач тустай байдгийг олон хүн ойлгожээ. Үнэндээ бэрхшээлээ давах гээд архи уувал зөв юм хийх чадваргүй болж, ёс суртахуунгүй үйлдэл хийхэд хүрч болзошгүй (Хос. 4:11). Дээр дурдсан Даниел: «Би их санаа зовдог, өөрийгөө буруутгадаг байсан. Үүнийгээ даван гарахын тулд уудаг байв. Тэглээ гээд асуудал улам нэмэгдэж, найз нөхөдгүй болж, өөрийгөө хүндлэхээ больсон» гэсэн. Түүнд юу тусалсан бэ? Тэрбээр: «Надад архи биш, Ехова хэрэгтэй гэдгийг ойлгосон. Түүний тусламжтайгаар би эцэст нь бэрхшээлийг давж чадсан» гэжээ. Тийм ээ, нөхцөл байдал хэчнээн найдваргүй мэт санагдсан ч Ехова туслахад үргэлж бэлэн байдаг (Флп. 4:6, 7; 1 Петр 5:7).
олшироход Таны [Еховагийн] тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» гэж бичжээ (Хэрэв та согтууруулах ундаа хэрэглэдэг бол дараах асуултуудаар өөрийгөө шалгаж болохгүй нь юу билээ? «Гэр бүлийн гишүүн эсвэл миний дотнын найз согтууруулах ундаа хэрэглэж буй талаар минь санаа зовж байгаагаа илэрхийлсэн үү?» Хэрэв тийм бол та өөрөө ч мэдэлгүй асуудалтай болж байгаагийн шинж байж болох юм. «Би урьдынхаасаа илүү их уудаг болсон уу?» Тийм бол энэ нь донтоогүй ч хамааралтай болж буйн шинж байж магадгүй. «Хэд хоног юм уу түүнээс удаан хугацаагаар уухгүй байж чадахаа больсон уу?» Хэрэв тийм бол архинд донтсоны шинж байж болох юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд та мэргэжлийн хүнээс тусламж авах хэрэгтэй байж болно.
Согтууруулах ундаа хэрэглэх нь янз бүрийн асуудал, бэрхшээл дагуулж мэдэх учраас Христийн зарим дагалдагч огт уухгүй байхаар шийддэг. Зарим хүнд амт нь муухай санагддаг учраас л уудаггүй. Хэрэв таны
таньдаг хүмүүсийн нэг нь ийм шийдвэр гаргасан бол түүнийг шүүмжлэлгүй, шийдвэрийг нь хүндэтгэж, сайхан сэтгэлээр хандаарай.Согтууруулах ундаа хэрэглэхдээ тодорхой хязгаар тогтоож болох юм. Жишээлбэл хэр их, хэр олон удаа уух талаар. Долоо хоногт нэг удаа юм уу, эсвэл хоолны үеэр бага хэмжээгээр ууна гэж шийдэж болох юм. Зарим нь юу уух тал дээр хязгаар тогтоодог. Зөвхөн дарс эсвэл шар айргийг тохируулж уух ч, харин хатуу архийг дангаар юм уу хольсон байдлаар ч уухгүй. Ийнхүү хязгаар тогтоовол түүнийгээ баримтлахад амар байна. Хэн ч, Христийн төлөвшсөн дагалдагч хүн ч ийм шийдвэр гаргаад баримтлахдаа ичиж зовох хэрэггүй.
Бас бусад хүнд ямар санагдахыг бодох нь чухал. Ром 14:21-д «Мах идэхгүй, дарс уухгүй, ах дүүгээ бүдрүүлэх өөр ямар ч юм хийхгүй байх нь хамгийн сайн» гэжээ. Та энэ зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ах дүүгээ хайрладгаа илэрхийлээрэй. Хэрэв хэн нэгнийг бүдрүүлэхээр бол та хайрандаа хөтлөгдөн уухаас татгалзахгүй гэж үү? Ингэвэл бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөсөө чухалд үзэн тэр хүнийг хүндэлж, хайрладгаа харуулна (1 Кор. 10:24).
Түүнээс гадна согтууруулах ундааны талаар засгийн газраас гаргасан хуулийг дагаж мөрдөх ёстой. Жишээлбэл согтууруулах ундааг хэдэн наснаас хэрэглэж болохыг тогтоосон байдаг. Бас уусан үедээ жолоо барих юм уу машин механизм дээр ажиллахыг хориглосон хууль бий (Ром 13:1–5).
Еховагийн өгсөн олон янзын бэлгийг хэрхэн хэрэглэхээ бид өөрсдөө шийдэж болдог. Жишээлбэл юу идэж, юу уухаа сонгох эрхтэй. Энэ сонгох эрх чөлөөгөө эрхэмлэж, зөв эдэлж, тэнгэрийн Эцгээ баярлуулж явцгаая.
a АНУ-н Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр согтууруулах ундааг хэтрүүлэн уувал хүний амь хороох, амиа егүүтгэх, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, хамтран амьдрагчаа хүчирхийлэх, эрсдэлтэй бэлгийн харилцаанд орох болон үр зулбах зэрэг аюулд шууд өртдөг.