Судлахад тус болох зөвлөгөө
«Шинээр юу тавьсан бэ?»-г хэрхэн ашиглах вэ?
«JW Library» апп-т буй «What’s New» болон jw.org сайтад буй «Шинээр юу тавьсан бэ?» хэсэгт хамгийн сүүлд гарсан материал байгаа. Үүнийг хэрхэн ашиглах вэ?
«JW Library» апп
Цуврал өгүүллийг шинэчилбэл шинэ өгүүлэл нэмэгдэж орно. Тиймээс аль нэг цуврал өгүүлэл «What’s New» хэсэгт тавигдвал тус цуврал өгүүлэлд шинээр нэмэгдсэн өгүүллийг татаж авах боломжтой гэсэн үг. Тус цуврал өгүүлэл дээр товшвол бүх өгүүллүүд тавигдсан огноогоор гарч ирнэ. Өөрөөр хэлбэл хамгийн шинэ өгүүлэл нь хамгийн эхэнд харагдана.
Сэтгүүл зэрэг олон хуудастай хэвлэлийг дуустал уншихад цаг хэрэгтэй учраас нэг дор уншиж чадахгүй байж болох юм. Уншиж дуусаагүй сэтгүүлээ уншиж дуустлаа «Favorites» дээр хадгалах боломжтой.
JW.ORG
Шинэ мэдээ мэдээлэл, зарлал зэргийг «JW Library» апп-т биш зөвхөн jw.org сайтад тавьдаг. Сүүлд нэмэгдсэн өгүүллийг олж уншихын тулд вебсайтад буй «Шинээр юу тавьсан бэ?» хэсгийг шалгаж байгаарай.