Skip to content

Гарчиг руу орох

«Харуулын цамхаг» сэтгүүлд гардаг туслах өгүүллүүд

«Харуулын цамхаг» сэтгүүлд гардаг туслах өгүүллүүд

Олон дэлгэрүүлэгч JW Library® аппликейшнийг ашиглаад цуглаандаа бэлддэг бөгөөд тэндээс «Харуулын цамхаг» сэтгүүлийн судлах өгүүллийг олох нь амархан байдагт баярладаг. Харин судлах «Харуулын цамхаг» сэтгүүлд судлах өгүүллээс гадна Бурхантай дотносоход тустай өөр өгүүллүүд бас байдаг. Тэдгээрийг «JW Library»-гаас хэрхэн олж, ач тусыг нь хүртэх вэ?

  • «Харуулын цамхаг» сэтгүүлийн судлах өгүүлэл болгоны төгсгөлд «Бусад өгүүлэл» гэж байдаг. Үүний доор буй «Энэ дугаарт гарсан бусад өгүүлэл» гэсэн холбоосыг дарвал судлах өгүүллүүд нь дугаар, нэртэйгээ, мөн туслах өгүүллүүд харагдана. Туслах өгүүллүүдийн аль нэгийг уншъя гэвэл нэр дээр нь дараарай.

  • «JW Library»-гийн «Нүүр» хуудасны «Шинэ хэвлэл, видео» гэсэн хэсэгт «Харуулын цамхаг» сэтгүүлийн шинэ дугаар тавигдсан байвал татаж аваарай. Дараа нь сэтгүүл дээр дарж, өгүүлэл бүрийг уншиж ач тус хүртээрэй.