Судлахад тус болох зөвлөгөө
Илүү чухал юмыг магадлаарай
Бие дааж судлах цаг маань хязгаартай. Тиймээс энэ цагийг яавал үр дүнтэй ашиглах вэ? Эхлээд, яаралгүй уншаарай. Их юмыг яарч уншсанаас цөөхнийг тогтож уншвал илүү их ач тус хүртэнэ.
Дараа нь, илүү чухал юмыг магадлаарай (Эф. 5:15, 16). Доорх зөвлөгөөг дагаарай.
Библийг өдөр бүр уншаарай (Дуу. 1:2). Эхлээд «Цуглаанаар үзэх материал»-ын Библи унших хэсгийг сонговол тустай.
«Харуулын цамхаг» судлал болон ажлын өдрийн цуглааны материалыг урьдчилан судлаад хариулт бэлдээрэй (Дуу. 22:22).
Илүү их цаг гаргах боломжтой бол видео, jw.org сайтад тавьсан материал болон нийтэд зориулсан сэтгүүл зэргийг унших юм уу үзээрэй.
Сонирхсон сэдвээ судлаарай. Танд тохиолдсон бэрхшээл, сонирхсон асуулт эсвэл илүү сайн мэдэхийг хүссэн Библийн үнэнийг судалж болох юм. Сайн судалдаг болохын тулд jw.org сайтад байдаг «Библиэ уншаад төсөөлөөрэй» гэсэн хэсгээс санаа аваарай.