Хань тань порно үздэг бол яах вэ?
-
«Миний нөхөр дахин дахин завхайрсан юм шиг санагдсан».
-
«Би доромжлогдсон, сэтгэл татам биш, хэнд ч хэрэггүй хүн болсон юм шиг санагдсан».
-
«Би энэ тухай хэнд ч хэлж чадаагүй, ганцаараа л зовсон».
-
«Ехова надад санаа тавихгүй байгаа юм шиг санагдсан».
Нөхөр нь порно үздэг бол эхнэр хүн хэр их зовж шаналдгийг эдгээр үгээс мэдэж болно. Хэрвээ олон сар, олон жил нууцаар үзэж байсан бол түүнд итгэхэд хэцүү санагдаж болох юм. Нэг эхнэр: «Ер нь би хэнтэй хамт амьдарч байгаа юм бол? Надаас нууж байгаа өөр юм бас байдаг болов уу?» гэж хэлсэн.
Энэ өгүүллийг порно үздэг нөхөртэй эхнэр хүнд зориулан бичсэн. a Одоо тус болох хэдэн Библийн зарчмыг авч үзье. Тэдгээр нь эхнэр хүнийг тайвшруулж, сэргээж, Еховатай дотно байхад нь тустай. b
ГЭМГҮЙ ХАНЬ НЬ ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?
Та нөхрийнхөө хийж байгаа бүх юмыг хянаж чадахгүй ч зовлонгоо нимгэлж, тайвшрахад тань тус болох хэд хэдэн юмыг хийж чадна. Дараах зөвлөгөөг дагаарай.
Өөрийгөө буруутгахаас зайлсхийгээрэй. Нөхөр нь порно үзэхээр өөрийнх нь буруугаас болсон юм шиг эхнэрт нь санагдаж болох юм. Алис c өөрийгөө сэтгэл татам эмэгтэй биш гэж бодсон. Тэрбээр: «Миний нөхөр яагаад надаас өөр эмэгтэйг илүү сонирхдог юм бол оо?» гэжээ. Зарим эхнэр нөхрийнхөө алдаанд ухаалаг бус хандсанаас болж нөхцөл байдал улам дордлоо гэж өөрийгөө буруутгадаг. Даниэл: «Би өөрийгөө муухай ааштайгаасаа болж гэр бүлээ бусниулж байна гэж бодсон» гэж ярьжээ.
Хэрвээ танд бас ингэж санагддаг бол Ехова таныг буруутгадаггүйг ойлгоорой. Яаков 1:14-т «Хүн бүр хүсэлдээ хөтлөгдөж, автахлаараа соригддог» гэж байдаг (Ром 14:12; Флп. 2:12). Ехова таны буруу гэж үздэггүй, харин өөрт нь үнэнч байдгийг тань үнэлдэг (Ш.дэд 16:9).
Нөхрүүд порно үздэг нь эхнэр нь учир дутагдалтай гэсэн үг биш гэдгийг ойлгох нь тустай. Мэргэжилтнүүдийн хэлдгээр, порно нь ямар ч эмэгтэй хүний хангаж чадахааргүй тачаал төрүүлдэг.
Хэтэрхий их санаа зовохгүй байгаарай. Катрин нөхрийнхөө порно үздэгт хэтэрхий их санаа зовсноос болоод юу ч хийж чадахгүй болсон. Францэс: «Нөхрийгөө хаана, юу хийж байгааг мэдэхгүй болчихоороо сэтгэл хямарч, өдөржингөө санаа зовдог» гэжээ. Зарим эхнэр нөхрийнх нь талаар мэддэг байж болох итгэл нэгтнүүдтэйгээ хамт байхдаа хэчнээн их ичдэг тухайгаа хэлжээ. Өөр зарим нь өөрийнх нь талаар хэн ч ойлгохгүй гэж бодоод ганцаарддагаа ярьжээ.
Ингэж санагдах нь байдаг л зүйл. Гэхдээ ийм юм бодоод байвал улам л санаа зовно. Харин тэгэхийн оронд Еховатай тогтоосон харилцаагаа анхаарахыг хичээгээрэй. Ингэвэл зовлонг тэвчих хүчтэй болно (Дуу. 62:2; Эф. 6:10).
Зовсон үедээ Еховад залбираад тайвширсан эмэгтэйчүүдийн түүхийг Библиэс уншиж, эргэцүүлэн бодох нь танд тустай. Ехова тухайн нөхцөлийг тэр болгон өөрчлөөгүй ч тэднийг тайвшруулсан. Жишээлбэл Ханна хэрхэн амьдардгаасаа болж «ихэд шаналжээ». Гэсэн хэдий ч тэрбээр Еховад удаан залбирсан. Тэгээд байдал хэрхэн өөрчлөгдөхийг мэдээгүй ч тайвширчээ (1 Сам. 1:10, 12, 18; 2 Кор. 1:3, 4).
Хурлын ахлагчдаасаа тусламж аваарай. Ахлагчид бол «салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт» хүмүүс шүү дээ (Ис. 32:2). Тэд бас таныг тайвшруулж чадах, итгэл даасан Гэрч эмэгтэйг хэлж өгч болох юм (Сур. 17:17).
ТА НӨХӨРТӨӨ ТУСАЛЖ ЧАДАХ УУ?
Порно үзэх зуршлаа хаяхад та нөхөртөө тусалж чадах болов уу? Магадгүй. Библид тулгамдсан асуудлыг шийдвэрлэх юм уу хүч чадлаар давуу дайсантай тэмцэхдээ «ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр» гэж байдаг (Ном. 4:9–12). Судалгаанаас харвал порно үзэх зуршлаа хаяж нэг нэгэндээ дахин итгэдэг болохын тулд хамтдаа хичээдэг гэр бүл илүү сайн үр дүнд хүрдэг.
2 Кор. 4:7; Яак. 5:14, 15). Бас тэрбээр хүсэл төрүүлэх аюултай байдалд орохгүй байхаар төлөвлөсөн үү? Жишээлбэл цахим хэрэгсэл ашиглахдаа хязгаар тогтоох юм уу эрсдэлтэй байдалд орохоос зайлсхийдэг үү? (Сур. 27:12). Тэрбээр танаас юу ч нуулгүй тусламж авахыг хүсдэг үү? Хэрэв тийм бол та түүнд тусалж чадна.
Мэдээж энэ нь хань тань порно үзэх зуршлаа хаяя гэсэн хүсэлтэй юү гэдгээс ихээхэн шалтгаална. Тэрбээр Еховагаас хүч гуйн залбирч, ахлагчдаас тусламж авсан уу? (Яаж? Нэг жишээг бодъё. Фэлисиагийн нөхөр Итан бага байхаасаа порнод донтсон байжээ. Нөхөр нь порно үзэх хүсэл төрдгөө өөрт нь ичиж зовохгүйгээр ярих боломжийг Фэлисиа бүрдүүлдэг. Итан: «Би эхнэртээ үнэнээ илэн далангүй ярьдаг. Тэрбээр намайг хүсэл төрүүлж болзошгүй аюултай байдлаас сэрэмжлэхэд хайрын сэтгэлээр тусалж, намайг ямаршуухан байгааг дандаа асуудаг. Бас интернэтийг хязгаартай ашиглахад минь тусалдаг» гэжээ. Итаны порнод татагддаг нь Фэлисиад хэцүү байдаг нь мэдээж. Гэхдээ Фэлисиа: «Би уурлаж бухимдаж, зовж шаналаад байвал түүнийг муу зуршлаасаа салахад тус болохгүй. Бид түүний байдлыг хамтдаа ярилцсаны дараа тэрбээр миний зовлонг ч нимгэлэх хүсэлтэй болсон» гэжээ.
Ийнхүү ярилцах нь порно үзэхээ болиход нь нөхөртөө туслаад зогсохгүй, эхнэр нь нөхөртөө урьдын адил итгэдэг болоход тустай. Нөхөр нь буруу хандлагынхаа тухай болон хаана юу хийж байгаагаа ний нуугүй ярьдаг бол эхнэр нь түүнд итгэхэд амар болно.
Та бас ийм аргаар нөхөртөө тусалж чадах уу? Хэрвээ тийм бол энэ өгүүллийг хамт уншиж ярилцвал ямар вэ? Нөхөр тань порно үзэх зуршлаа хаяхыг, таны итгэлийг олохыг зорилгоо болгох ёстой. Тэрбээр өөрөөс нь болж зовж байгаад тань уурлах биш, харин таныг хэрхэн зовж байгааг ойлгохыг хичээх ёстой. Та хичээл зүтгэл гаргаж буй нөхрөө дэмжиж дахин итгэлийг тань олох боломж өгөхийг зориорой. Хүмүүс яагаад порнод донтдогийг, ийм асуудлыг хэрхэн шийддэгийг та хоёр мэдэх хэрэгтэй. d
Ном. 7:8; 1 Кор. 13:4).
Хэрвээ та хоёр тайван ярилцаж чадахгүй гэж бодож байвал хэн хэнд нь харьцахад амар ахлагчийг яриандаа оролцуулахыг бодоорой. Нөхөр тань порно үзэхээ больсон ч дахиад нэг нэгэндээ итгэдэг болтол цаг хугацаа хэрэгтэй гэдгийг санаарай. Бууж өгч болохгүй. Та хоёрын харилцаа сайжирч байгааг харуулах жижиг юмыг ч олж харахыг хичээгээрэй. Тэвчээртэй байвал цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та хоёрын харилцаа дахин бат бэх болно гэдэгт итгээрэй (НӨХӨР ТАНЬ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?
Хэрвээ хэсэг хугацааны дараа нөхөр тань дахиад порно үзвэл гэмшихгүй, найдваргүй гэсэн үг үү? Тийм байх албагүй. Ялангуяа донтсон бол насан туршдаа тэмцэх шаардлагатай. Хэдэн жил порно үзээгүй байсан ч дахин үзэж магадгүй. Алдаагаа давтахаас зайлсхийе гэсэн илүү их хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Муу зуршлаа хаясан гэж боддог ч порногоос сэрэмжлэх аргуудаа хойш тавьж болохгүй (Сур. 28:14; Мат. 5:29; 1 Кор. 10:12). «Оюун ухаанаа» шинэчилж, «бузар мууг үзэн ядаж» сурах ёстой. Бузар муу гэдэгт порно үзэхээс гадна гар хангалга гэх мэт муу зуршлууд ордог (Эф. 4:23; Дуу. 97:10; Ром 12:9). Тэрбээр ийнхүү хичээл зүтгэл гаргаж байна уу? Хэрэв тийм бол найдваргүй хүн гэж үзэх хэрэггүй. e
Хэрэв нөхөр тань муу зуршлаа хаях хүсэлгүй бол яах вэ? Хэрвээ тийм бол та байн байн бухимдаж, сэтгэлээр унаж, хаягдсан мэт санагдах нь ойлгомжтой. Асуудлыг Еховагийн мутарт даатгаж, тайван байхыг хичээгээрэй (1 Петр 5:7). Еховатай улам дотно байхын тулд Библи судалж, залбирч, эргэцүүлэн бодоорой. Ингэвэл Ехова ч тантай дотно байна гэдгийг санаарай. Исаиа 57:15-д бичсэнээр Ехова «дорд нэгэнтэй» хамт байж, сэтгэлийг нь сэргээдэг. Христийн сайн дагалдагч байхын тулд чадах бүхнээ хийгээрэй. Ахлагчдаас тусламж аваарай. Нөхөр тань хэзээ нэгэн цагт үнэн голоосоо гэмшиж өөрчлөгдөнө гэж найдсаар байгаарай (Ром 2:4; 2 Петр 3:9).
a Энэ өгүүллээр, порно үздэг нөхрүүдийн тухай ярина. Гэхдээ энд дурдах Библийн зарчмууд порно үздэг эхнэртэй нөхөр хүнд ч ач тустай.
c Нэрсийг өөрчлөв.
d jw.org сайт болон манай ном хэвлэлд энэ талаарх тустай мэдээлэл бий. Жишээлбэл jw.org сайтад байгаа «Порно гэр бүлийг сүйрүүлдэг» гэсэн өгүүлэл, «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 7–9-р сарын дугаарын 10–12-р хуудсанд байгаа «Та хорхой хүргэм зүйлийг тэвчиж чадна» гэсэн өгүүлэл болон «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 8-р сарын 1-ний дугаарт байгаа «Порно хал балгүй юү? Эсвэл аюултай юу?» гэсэн түүвэр өгүүллийг үзээрэй.
e Порно хүнийг донтуулдаг учраас зарим гэр бүл ахлагчдаас тусламж авахаас гадна эмчид хандахаар шийддэг.