Skip to content

Гарчиг руу орох

Судлахад тус болох зөвлөгөө

Судлахад тус болох зөвлөгөө

Хүүхдэд зориулсан дасгал ажлууд

Эцэг эхчүүд хүүхдэдээ Еховагийн тухай заах маш хариуцлагатай үүрэг хүлээдэг (Эф. 6:4). Еховагийн байгууллага эцэг эхчүүдэд тус болох олон төрлийн материал гаргасан. Та хүүхдээ зааж сургахдаа тэдгээрийг хэрхэн ашиглах вэ?

  • Материал хайгаарай. Хүүхэд залууст зориулсан бүх видео, дасгал ажил JW.ORG сайтад бий. a Хайх хэсэгт «Хүүхдүүд» эсвэл «Өсвөр насныхан» гэж бичээд хайгаарай.

  • Хүүхдэдээ тохирох материалыг сонгоорой. «Библийн сургаал» гэснийг дарж «Хүүхдүүд» гэсэн хэсэг рүү ороод хүүхдэдээ тохирох дасгал ажлыг сонгож болно.

  • Хамт хийгээрэй. Тэдгээрийг хүүхдээ саатуулах зорилгоор л ашиглахгүй байх нь зүйтэй. Харин хамт суугаад ярилцаж, Еховатай улам дотно болоход нь туслаарай.

a Одоогоор «JW Library®» апп-т хүүхэд залууст зориулсан бүх видео байдаг ч өгүүлэл, дасгал ажлын зарим нь л бий.